Зэс хэрэглээ ба “Эрдэнэт” сувиллын брэнд эмчилгээ

Өнгөрсөн жил нийслэлд болсон Сувилахуйн олон улсын  хуралд   “Эрдэнэт”
сувилал цогцолборын ахлах суви-лагч Б.Цоозол зэсийг сэргээн засах эмчилгээнд ашиглан үр дүнд хүрч байгаагаа илтгэж гадаад, дотоодын эрдэмтдийн анхаарлыг татсан. Сая-хан болтол Английн Camden and Islington” анагаахын Их сургуулийн эрдэмтэн Фиона Нолан гэх хатагтай Эрдэнэтэд ирж зэсээр эмчилгээ, сувилгаа хийж байгааг газар дээр нь үзэж судлаад, өөрийн биеэр туршаад явсан байна. Хэдэн  мянган  бээрийн  алсаас  харийн хүн зорьж ирээд судалж байхад бид  дэндүү хэнэггүй яваа мэт санагдаад “Эрдэнэт сувилал” цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасагт очлоо. Д.Оюунбат эмч өрөөндөө хэн нэгэнд бумба тавьж байв. Тэрээр цаг хараад, өвчтөндөө компьютераас намуухан ая тавьж өгөөд намайг дагуулан эмчилгээний өрөө рүү явлаа. Д.Оюунбат эмч шатаар өгсөх зуураа “Манай Сувилахуйн кабинетийнхан үүнийг санаачилж хийсэн юм” гээд гишгүүр дээр наасан  “4.5 ккал” гэсэн бичгийг заав. Бид өөрийн биеэс 10 ккал шатаагаад эмчилгээний өрөөнд орвол сувилагч Б.Цоозол өвчтөний нуруунд иллэг хийж зогсов. Удалгүй зоосон мөнгөний хэмжээтэй, 0,2 см зузаантай зэс найман ширхэгийг өвчтөний нуруун дахь биологийн идэвхт цэгүүдэд байрлуулж, дээр нь парафинтай 40 хэмийн халуун лаа тавин дулаан бүтээлгээр хучлаа. Цэгүүд хоорондын зай маш чухал гэнэ. Артикулиттай хүнд зэс эмчилгээ эхэлж буй нь энэ. Ингээд 20 минут хүлээх хооронд бид зэсийг сувилгаанд ашиглах санаа хэрхэн төрсөн талаар ярилцсан юм. 
Эрт дээр үеэс Монголчууд зэс домбо, аяга, бугуйвч хэрэглэж ирсэн нь анхны сэдэл болжээ. Ингээд зэсийг эмчилгээнд хэрэглэх боломжийн талаар ном, сурах бичиг, интернет, олон нийтийн сүлжээ гээд бүхий л сувгаар судлахад кальци, фосфорын солилцоог идэвхжүүлсэнээр ясны нөхөн төлжилтийг сайжруулдаг. Улмаар цусны эдүүдийг сэргээдгийг эрдэмтэд дурдсан болохоос туршиж үр дүнд хүрсэн баримт олдоогүй байна. Зөвхөн ясны хугарлын хэсэгт зэс тавьж олон хоног боосноор эдгэрэлт түргэснэ гэжээ. Эндээс ахлах сувилагч Б.Цоозол санаа авч  дулаан эмчилгээг зэстэй хавсарч хийвэл хүний арьсаар богино хугацаанд нэвчих боломж хэр бол гэж бодоод туршихаар шийджээ. Аливаа туршилт эмчилгээ эмчийн заалтаар хийгдэх ёстой учраас Сэргээн засах эмчилгээний Их эмч Д.Оюунбатад хандсан байна. Эмч энэ саналыг хүлээж аваад зэсийг дахиад л судалж. Аранжин зэсний хими, физик шинж чанарын судалгаа хавьгүй олон олдсон. Харин зэсийг удаан хугацаагаар тавьснаар өвдөлт багасна, зэс домбо, аяга хэрэглэвэл ходоодны шарх, хорт хавдраас сэргийлнэ гэх ерөнхий мэдээлэл, үндэслэл байх боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг тийм хугацаанд тэдэн хувь бууруулна гэсэн дүгнэлт бас л байсангүй. Гэсэн ч эмч, сувилагч хоёр зориг шулуудан 2012 оны 12-р сараас зэсийг ясны хугарлын нөхөн төлжилтийг эрчим-жүүлэх, хаван бууруулах эмчилгээнд туршилтаар ашиглаж эхэлсэн байна. Тэд хамгийн гол нь эрдэмтэдийн судалж гаргаж ирсэн үйлчилгээг эмчилгээний  лаатай хавс-
руулан хэрэглэвэл зэсийг богино хугацаанд хүний арьсаар дамжуулах бо-ломжтой гэж үзжээ. Ингэснээр хугарсан яс хурдан бороолно гэдэгт итгэсэн. Эмчилгээнд ашиглах зэсээ “Эрдмин” компанид захиалж, туршилтанд оролцох хүмүүсээ сайн дурын үндсэн дээр сонгож гурван жил үр дүнг хянан уйгагүй ажилласан. Энэ хугацаанд доод мөчдийн хугарлын нөхөн төлжилтийн хугацаа 15-20, дээд мөчдийнх 10-15 хоног богиноссон сайхан үр дүн гарчээ. Үеийн далайц болон хөдөлгөөний чадамж нь дан парафин тавиулсан хүнийхээс 20-30 хэмээр сайжирсан нь гайхалтай. Гипсээ авахуулсан даруй хэдий хурдан зэс эмчилгээнд хамрагдана төдий чинээ амархан нөхөн сэргэнэ. Ясны бороололт ямар хугацаанд явагдаж байгааг рентген зургаар хянана. Өртөг зардал багатай, арьсыг гэмтээж өвдөлт, цочрол өгөхгүй, зэс эмчилгээний үр дүн илт сайн гарсанд эмч, сувилагч, өвчтөн бүгд баяртай. Одоо Сэргээн засах эмчилгээний эмч, сувилагч нар янз бүрийн хэлбэр дүрстэй зэсийг бариа засал болон эмчилгээ сувилгаанд өргөн ашиглаж байгааг нүдээр үзлээ. Цул зэсэн үзэг, зэс хусуур, зэс ялтас, хүний мөчдийн хэмжээгээр тайрч хэрэглэдэг туузан зэс, түүгээр зогсохгүй хүний хөл гарыг ороож эмчилгээнд хэрэглэдэг зэс утас хүртэл байна. Цех хоорон-дын тооцоогоор Засвар механикийн заводод хэлбэр дүрсийг нь гаргуулдаг болжээ. Эмчилгээнд хамрагдаж эдгэрсэн зарим хүмүүс баярлахдаа зэс авчирч өгдөг гэнэ. Бариа заслын өрөөний хойморын хананд эрүүл мэндийн Манал бурхныг томоор зурж залсан нь анхаарал татав. Урд нь идээ будаа, зулын цөгц, сангийн войпор, арц хүж байрлуулсан нь зохицол төгс орчин бүрджээ. Одоогоор энд 40 нэр төрлийн сэргээн засах эмчилгээ хийж байна. Хүмүүсийн бие эрхтэнг сувилахаас гадна сэтгэл санааг сэргээн засахад энэ таатай орчин нөлөөлдөг байж болох.  
            
Зоосон мөнгөний хэмжээтэй олон зэс тавиулсан өнөөх өвчтөний эмчилгээний хугацаа дуусч ахлах сувилагч Б.Цоозол бүтээлэг, лааг нэг нэгээр болгоомжтой аваад зэсийг эргүүлэхэд заримынх нь өрөөсөн тал харлаж халтардсан харагдана. Өвчин ихтэй хэсэгт тавьсан зэс ийн харладаг аж. Энэ өвчтөн Баяжуулах фабрикийн Засварын хэсэгт 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 3 жилийн өмнөөс нуруу нь өвдөх болжээ. Зэс эмчилгээ үр дүнтэй гэж ярих хүмүүсийн зөвлөснаар саяхнаас энд эмчлүүлж байгаа гэнэ. Сэргээн засах эмчилгээний тасагт хандсан ажилчдын 50-60 хувь нь нурууны өвдөлттэй. Энэ нь буруу хөдөлгөөн, ажлын байрны нөхцөл, хүний өөрийн “поз” зэрэг янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй. Хугарал 5-10 хувийг эзэлдэг.  Өмнө нь зэс эмчилгээг зөв-хөн мөчдийн хугарал дээр хийж байсан бол одоо үе мөчний болон артикулит өвчний үед хэрэглэж байна. Английн эрдэмтэн   туршилт   судалгаагаа үргэлжлүүлэхдээ хамрах хүрээг нь өргөжүүлэх хэрэгтэй гэжээ. Мөн Фиона Нолан Улаанбаатарт болсон Сувилахуйн хурлын дараа олон   улсын түвшинд зэс эмчилгээг судалсан байна. “Зэсийг эмчилгээнд ашиглаж байсан баримт байгаа ч дулаан эмчилгээний үр дүнг судалсан нь алга. Тиймээс та бүхэн оюуны өмчийн эрхээ даруй аваарай” гэж зөвлөжээ. Д.Оюунбат эмч, Б.Цоозол сувилагч хоёр Оюуны өмчийн газар бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн хариу хүлээж байгаа гэв.  
Өвчтөнд хэрэглэсэн зэсийг нат-рийн хлорид, давсны уусмалд дүрээд спиртэн дэн дээр барьж ариутгадаг юм байна. Зоосон хэлбэртэй зэс олон хэрэглэхээр нимгэрч уярана. Өнөөдөр зэс эмчилгээнд 50 орчим хүн орлоо. Хажуугаар нь шавар эмчилгээгээ хийнэ. Б.Цоозол сувилагч суух завгүй ажиллах юм. Аймгийн иргэд зэс эмчилгээнд хамрагдахыг хүсч ирдэг. Улсын чанартай сувилал бо-ловч үйлдвэрийн ажилчдаасаа илүү гардаггүй, 120 орондоо баригдсан үйлчилгээ явуулдаг учраа ойлгуулаад буцаахаас аргагүй. 
Эднийх брэнд болохоор бас нэгэн эмчилгээг туршиж эхэлжээ. Үе голлосон өвчинд шавар тавихдаа барагшуунаар баяжуулан хэрэглэж байгаа нь үр дүнгээ  өгч  суви-луулагчид ам сайтай байна. “Та  бүхний  мөрөөдөл юу вэ?” гэсэн миний асуултанд эмч, сувилагч хоёр “Парафинаа зэсийн үйрмэгээр баяжуулах” гэж хэлсэн юм. Шинжлэх ухаан, технологи хөгжсөн цагт болохгүй гэх газаргүй. Цаг ирж нөхцөл бүрэлдэхэд тэр мөрөөдөл биелэнэ. “Эрдэнэт” үйлдвэр эрдэнэсээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловс-руулна. Парафинаа импортоор бус П.Очирбат Ерөнхийлөгчийн дээлээ мялаасан “Тамсаг булаг”-ийн газрын тосноос олон дахин боловсруулан байж эмчилгээний түвшинд гаргаж авна. Үүний тулд олон эрдэмтэн мэргэд хамтарч ажиллана. Ингэснээр Монгол хүн бүр байгалийн бая-лагаараа эмчлэгдэн эрүүл явах нөхцөл бүрдэнэ. Мөрөөдөл төгсгөл үгүй... 
М.ОДГЭРЭЛ
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %