Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо “Манлай гэр бүл” шалгаруулах ёслолыг өнгөрсөн мягмар гарагт 5 дахь жилдээ зохион байгууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн баялаг бүтээгчид дундаас эцэг ноён нуруутай, ижий нинжин сэтгэлтэй, амьдралаа түвшин сайхан авч яваа тэнгэрлэг 15 хос манлай гэр бүлээр тодорсон юм. Энэхүү ёслолыг нээж Эмэгтэйчүүдийн холбооны дарга З.Жаргалмаа үг хэлэхдээ “Олон сайхан үр хүүхэд төрүүлэн өсгөж улс эх орондоо хэрэгтэй зөв хүн болгон хүмүүжүүлж он удаан жил хамтын амьдралаа цэцэглүүлэн бусдад үлгэр дуурайлал болж буй хосыг манлай гэр бүлээр шалгаруулан өргөмжлөх болгонд миний сэтгэл их хөдөлдөг” гээд дүүрэн жаргалтай түвшин сайхан амьдрахын ерөөл өргөв. “Эрдэнэт” үйлдвэрийн 2015 оны манлай гэр бүлээр Баяжуулах фабрикийн Урвалжийн хэсгийн засварчин С.Бямба, Шүүн хатаах хэсгийн ачигч оосорлогч Н.Отгонбаяр, “Эрдэнэт сувилал” цогцолбо-рын мэс заслын Их эмч Б.Оюунбямба, бэлтгэгч тогооч Ж.Сүрэнханд Гэрээт цагдаагийн хэлтсийн үйлчилгээний ажилтан С.Гажиддулам, Материал техникийн хангаìжийн баазын агуулахын аж ахуйн хэсгийн нярав Х.Аюушбаатар, Геологи маркшейдерийн хэлтсийн ажилтан С.Дончир, Авто тээврийн байгууллагын токарьчин Д.Энхээ, Төмөр замын цехийн дарга С.Мөнхтэгш, ХМОНХА-ны “Өнөөгийн Эрдэнэт” сонины редактор Т.Батчулуун, Цахилгаан цехийн цахилгаанчин Б.Энхтуяа, Технологийн сургуулийн англи хэлний багш Ч.Эрдэнэсувд, Мэдээлэл технологийн тэнхимийн багш З.Батхишиг, ДЦС-ын гагнуурчин Н.Бат-Ирээдүй, Зуухны туслах машинч А.Болд, Засвар угсралтын цехийн засварчин С.Чимэддорж, Аврах 058-р ангийн захирагч Н.Баясгалан нарын гэр бүл тодорлоо. Тэдэнд “Манлай гэр бүл” өргөмжлөл хүртээж, үнэ бүхий зүйл дурсгав. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайханчид манлай гэр бүлүүдэд ая дуугаар мялаалга өргөн үр хүүхдүүд, ажлын хамт олон, найз нөхөд нь цэцгийн баглаагаар бэлэг барьсан юм.
М.ОДГЭРЭЛ















