Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 23 цехийн 22 багийн 400 гаруй тамирчин оролцов. Багийн дүнгээр эмэгтэйчүүдээс Баяжуулах фабрик түрүүлж, Засвар механикийн завод, Спорт ордны багууд удааллаа. Эрэгтэйчүүдээс Засвар механикийн заводын баг түрүүлж, Баяжуулах фабрикийн баг дэд байр эзэлж, Цахилгаан цех гутгаар байрт шалгарав.
Т.БАТЧУЛУУН















