“Mongolian open- 2015” чөлөөт бөхийн олон улсын тав дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотын Буянт-Ухаа спортын ордонд саяхан боллоо. Уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хангарьд” спорт клубээс 5 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчин оролцсоноос, эрэгтэйчүүдээс 52 кг-ийн жинд Э.Бэхбаяр алт, 70 кг-ийн жинд Г.Алтангэрэл хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс 60 кг жинд МУГТ Т.Мөнхтуяа аваргаллаа. Тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Бразил зэрэг 12 орны 151 бөх 8 жинд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Т.БАТЧУЛУУН















