Аймгийн хэмжээнд сайн үйлсийн аян зарласантай холбогдуулан Засвар механикийн заводад Хүүхдийн төлөө зөвлөл байгуулагдлаа. Зөвлөлийн гишүүд Хүүхдийн ордонд цэцгийн цутгамал сав, хувцасны тавиур хийж өгөх санаачилга гаргажээ. Үүнийг тус цехийн хамт олон дэмжсэнээр загвар зураг нь хийгдэж байна. Мөн Рашаант багт байрладаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Найдвар” төвд бичиг хэрэг, ахуйн хэрэглээний эд зүйлийн туслалцаа үзүүлсэнээс гадна ус зөөвөрлөх тэргэнцэр, гэрэлтүүлэг, сантехник, цахилгааны ажил хийжээ. Уг аяны хүрээнд Засвар механикийн заводын захиргаа өнгөрсөн сард Цутгуурийн цехийн үйлчлэгч, өрх толгойлсон эмэгтэйд шинэ газар гаргуулж, хамт олны хандиваар хашаа барьж, гэр худалдан авч өгсөн байна.

М.ОДГЭРЭЛ















