Өнгөрсөн долоо хоногт Засвар механикийн завод, Гэрээт цагдаагийн хэлтэс, “Эрдэнэт сувилал” цогцолбор, Хуулийн хэлтэстэй хамтран залуу ажиллагчдад зориулсан цуврал сургалт зохион байгуулав. Тус цехэд өнгөрсөн жил Хамтын гэрээний заалтын дагуу эцэг, эхийнхээ оронд 50, он гарсаар 14 залуу шинээр ажилд оржээ. Тэдний 80 орчим хувь нь ажлын гараагаа эхэлж буй залуус. Шинэ боловсон хүчнүүдийг ажилд нь төлөвшүүлэх, амжилтын төлөө чиглэсэн зорилготой, ажилдаа сонирхолтой, сэтгэлтэй болгоход энэ сургалт ач холбогдолтой хэмээн захиргааны зүгээс үзжээ.
Гэрээт цагдаагийн хэлтсээс “Ахуйн хүрээнд гарч болзошгүй хэрэг зөрчил, замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр Цагдаагийн дэслэгч Г.Саранцэцэг, Хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Батцэнгэл нар сургалт явуулсан бол Хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа “Компанийн хөдөлмөрийн дотоод журам”-ын талаар тайлбар мэдээлэл хийв. Харин “Эрдэнэт сувилал” цогцолборын эмч Ц.Батаа “Зөн билэг, зан ааш гажуудах”, “Амьдралын утга учир ба үнэт зүйл” сэдэвт 2 өдрийн сургалтыг асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулсан нь ажилчдын сонирхлыг татлаа.
М.ОДГЭРЭЛ















