Монгол улсын Засгийн газрын тогтоол, “Эрдэнэт” үйлдвэрийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу өнөөдөр компанийн хэмжээнд зарлан мэдээллийн болон газар хөдлөлтийн үед нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг 16:00 цагт нэгэн зэрэг хийлээ. Үйлдвэрийн нийт ажилчид дуут дохиогоор байшин, барилгыг орхиж, цуглах газарт гарсан. Мөн гамшгаас хамгаалах дадлага сургуулийн үеэр Эрдэнэт сувилал цогцолборыг нүүлгэн шилжүүлж, Ерөнхий захиргааны 2-р байранд гал унтраах дадлага хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс, Эрдэнэт сувилал цогцолбор, Захиргаа аж ахуйн цехийн мэргэжлийн анги, аврах гал унтраах 58-р анги, компанийн Гамшгаас хамгаалах штаб хамтран энэхүү дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулсан.















