“Баяжуулагч-2015” аяны нээлт боллоо

 “Баяжуулагч-2015” аяны нээлт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, бутлуурчин Д.Бямбаатай уулзах баяжуулагчдын өдөрлөг, урлагийн тоглолт “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Аяны нээлтэнд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны тэргүүн С.Давааням, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг, Баяжуулах фабрикийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт нар оролцсон. Энэ үеэр Орхон аймгийн “Эрдэнэт” цогцолбор сургуулийн дунд ангийн сурагчдын урлагийн тоглолт болж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бямбаагийн үг, МУСТА, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондовын ая “Заяагаар учирсан хангай” дууг амилуулан үзэгчдэд хүргэлээ. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны тэргүүн дээд шагнал “Хүндэт баяжуулагч” цол тэмдгийг Д.Бямбаад гардуулан өгсөн.  Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрт тасралтгүй 37 жил бутлуурчнаар үр бүтээлтэй ажиллаж буй, баяжуулагчдаас төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар юм. “Баяжуулагч-2015” аяны нээлтэнд зориулж Баяжуулах фабрикийн хэсгүүд үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэнг гаргажээ. Тус аяныг Технологийн сургуулийн 40 жилийн ойн хүрээнд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоотой хамтран зохион байгуулах тухай “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн тушаал гарсан. Уг тушаалаар “Баяжуулагч-2015” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, ахлагчаар Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдааг томилсон байна. Аяны хүрээнд бутлуурчин, тээрмийн машинч, баяжуулагч, шүүлтүүрчин, конвейерийн машинчдын ажил мэргэжлийн уралдаан, Орхон аймгийн оюутан, сурагчдын дунд “Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ?” уралдаан, сайн үйлсийн аян, спортын тэмцээн, явган аялал, “Өвчлөлгүй хамт олон шалгаруулах” зэрэг олон төрлийн уралдаан зохион байгуулагдана. Мөн “Ашигт малтмалын флотацийн арга”, “Хаягдлын аж ахуй” зэрэг мэргэжлийн гарын авлага боловсруулан хэвлүүлэх аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %