Аймгийн Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний албаны бичиг хэргийн ажилтнууд болон Нийгмийн даатгалын хэлтэс, сургуулиудын архивын мэргэжилтнүүд “Эрдэнэт” үйлдвэрийн төрөлжсөн архивтай танилцаж туршлага судаллаа. Тэд үйлдвэрийн архивын баялаг сан хөмрөг, эмх цэгцээр бахархаж үйл ажиллагаандаа цахим архив, нягтруулсан шүүгээг нэвтрүүлэхээ илэрхийлэв. Аймгийн Архивын газрын хүсэлтийн дагуу зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд оролцогчид түүхэн үнэ цэнэ бүхий бичиг баримтыг эмх цэгцтэй хадгалан хамгаалах чухал ач холбогдолтой ажлыг “Эрдэнэт” үйлдвэрийн төрөлжсөн архивын хамт олон үлгэр жишээ өрнүүлж явааг үнэлэв.