“Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон компанийн Гэрээт цагдаагийн хэлтэс, аврах гал унтраах 58-р ангийн алба хаагчдад зориулан “Монгол цэргийн өдөр” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Ерөнхий сайд асан А.Амарын талбайд үйлдвэрийн цагдаа, онцгой байдлын алба хаагчдын ёслолын жагсаал болж, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Рэгзына Ракшаевича Ракшаева, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу болон үйлдвэрийн удирдлагууд, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул нар оролцож баяр хүргэсэн. “Уурхайчин” соёлын ордны их танхимд үйлдвэрийн уран сайханч, дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан цэрэг эх орны сэдэвтэй баярын тоглолтоор бэлэг барьж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын албанд ашиглагдаж буй хувцас хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэсэн байна.





























