Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярт зориулан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн “Ариадна” клубын санаачилгаар, компанийн Ерөнхий захиргааны хэлтэс, нэгжүүдэд ажиллаж буй эмэгтэйчүүд эрчүүддээ хүндэтгэл үзүүллээ. Тэдэнд “Эрдэнэт” үйлдвэрийн лого бүхий энгэрийн зүүлтээр бэлэг барьж, үйлдвэрийн Онцгой байдлын алба, Гэрээт цагдаагийн хэлтсийн албан хаагчид жагсаж баяр хүргэсэн юм.





















