Залуу сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Орхон, Булган аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагуудын захирал, залуу сэтгүүлчдийг хүлээн авч уулзан үйлдвэрлэлийн явцтай танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаа чөлөөт уулзалт ярилцлагаар эхэлсэн бөгөөд уулзалтанд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр, Хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа, Тамгын хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр, МТХБ-ын орлогч дарга, Орхон аймаг “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны зохицуулагч Ч.Өлзийбаяр болон орон нутгийн 10 телевиз, 4 сонин, 4 вейб сайтын  төлөөлөл 37 хүн оролцлоо.
     Энэ үеэр Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу хэлсэн үгэндээ: “Энэ жил манай үйлдвэрийн хувьд Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, оношилгоо эмчилгээний Эрдэнэт Медикал төв зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажил хийж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг 2015-2025 он хүртэл хөгжүүлэх иж бүрэн хөтөлбөр боловсруулж байна. Өмнөх хөтөлбөрүүдэд зөвхөн үндсэн 4 цехийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийг тусгадаг байсан бол шинэ хөтөлбөрт  үйлдвэрийн бүхий л цехийн үйл ажиллагаа,  цаашдын хөгжил,  санхүү эдийн засгийн болоод хаалт хөгжлийн бодлогыг тусгасан. Мөн Бүтээмж, инновацийн хөдөлгөөн өрнүүлэн үйлдвэрлэлд үр ашгаа өгөх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр журам боловсруулан ажиллаж байна. Манайх нийгмийн хариуцлагатай компанийн  хувьд ажиллагчдыг орон сууцжуулах Эко-400, Залуус-600, Москва-300  хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Япон стандартаар олон улсын түвшинд  ажиллах оношилгоо эмчилгээний “Эрдэнэт Медикал” төвийг ашиглалтанд оруулахтай холбогдуулан Орхон, Булган аймгийн дунд Нисэх онгоцны буудлыг “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоотойгоор барихаар Засгийн газрын хөтөлбөрт тусгасан. Ингэснээр “Эрдэнэт медикал”-ыг дагасан эмчилгээний аялал жуулчлал Эрдэнэт хотод хөгжих боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 36 жил Монголын уул уурхайд өрсөлдөгчгүй явж ирсэн.  Одоо Оюутолгой, Цагаан суварга, Баянхонгорын Жинст зэрэг уурхайнууд төрөн гарч буй үед хэрхэн ажиллах талаар бодлого боловсруулан ажиллаж  байна.   Үйлдвэрийн   насжилтыг  авч үзвэл хүдэр дэх зэсийн захын агуулгыг  0,25 хувиар тооцоход  4 сая 28 мянган тонн зэс, 952 сая тонн хүдрийн нөөц үлджээ. Үүнийг 0,15 хувийн захын агуулгаар тооцвол  41 жил, 0,25 хувийн агуулгаар тооцвол  37 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой. 2014 онд баруун хойд, төвийн бүсийн гүйцээх хайгуул хийсэн. Ирэх онд нилээн ирээдүйтэй “Оюут”-ын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа” гэв.
     “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд ийнхүү үйлдвэрийн өнөө ба ирээдүйн талаар олон шинэ мэдээлэл өгсөнд сэтгүүлчид талархаж, үйлд-вэрийн ажилтнуудын эрүүл мэнд, сайн сайхан амьдрал, Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлтийн төлөө  анхаарал тавьж  ажилладаг “Эрдэнэт” үйлдвэрийн  хамт олонд  амжилт хүсэв.
     Уулзалтын дараа сэтгүүлчид “Эрдэнэт” үйлдвэрийн Нэгдсэн архив, Хүдрийн ил уурхай, Баяжуулах фабрик, Засвар механикийн завод болон “Эрдмин”, “Шим техноложи” компанийн үйл ажиллагаатай танилцав. Үдээс хойш  тэд “Сэлэнгэ” амралтын баазад тухалж, спортын тэмцээнд оролцож, нэг өдрийг идэвхтэй өнгөрүүллээ.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %