Манайх импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр компанид 3.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан

“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн жилийн үр дүн хийгээд энэ онд төлөвлөсөн ажлын талаар Засвар механикийн заводын дарга Т.Ариунсангаас тодрууллаа.    

-Бид ирэх сард болох блансын хуралд бэлдэж байна. Үйлдвэрлэл, зардал гээд бүх тооцоо гарсан. Үүгээр бол Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр компанид 3,8 тэрбум төгрөгийн цэвэр хэмнэлт гаргасан тооцоо гарч байна. Өмнө нь эдгээр эд анги, сэлбэг хэрэгслийг гаднаас худалдан авахад 5,5 тэрбум төгрөг зарцуулдаг байж. Өнөөдөр бид дотооддоо 1,8 тэрбум төгрөгийн өртгөөр үйлдвэрлэсэн. Үүний зөрүү нь 3,8 тэрбум төгрөг буюу энэ бол цэвэр хэмнэлт. Хэрэв бид эдгээр эд анги, сэлбэг хэрэгслийг Засвар механикийн заводдаа үйлдвэрлээгүй бол гадагш нь энэ хэмжээний мөнгө алдах нь. Бид цаашид импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн програмыг жил бүр өргөжүүлэн хэрэгжүүлээд явна. 
-Энэ жил томоохон ямар ажлууд гүйцэтгэх вэ? 
 
-Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн хүдрийн том дамжлагын хавтанг шинээр хийж байгаа. Цагаан сараас өмнө нэг иж бүрдэлийг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэг иж бүрдэл нь 56 ширхэгээс бүрдэнэ. 20 гаруй тонн жинтэй.  Үүнийг импортоор 300 мянган ам.доллараар авдаг. Харин манай үнэлгээ нилээн хямд гарч байгаа. Баяжуулах фабрикийн туршилтаар чанар нь батлагдвал үргэлжлүүлэн хийнэ. Мөн резинэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг гол чиглэл болгож байна. Баяжуулах фабрикт хэрэглэдэг резинэн хуягийг дотооддоо үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэн өнгөрсөн онд резиний механик, физик шинж чанарыг шинжлэх лаборатор ашиглалтанд орууллаа. 1000 тоннын хүчин чадалтай, резинийг өөрөө прессэлж шахаад дотроо халуунаар чанаж боловсруулдаг тоног төхөөрөмжийг ажилд оруулсан. Хүдрийн ил уурхайн бүх төрлийн экскаваторын шанагыг манайх бүтнээр нь хийдэг боллоо. Бид шанаганы захиалгыг бараг дийлэхгүй хандлагатай байна. Дээрээс нь 18 кубын Лебхерр  экскаваторын шанагыг өмнө нь 60-70 хувь засварлаж байсан бол энэ жил бүрнээр нь хийх зорилт, төлөвлөгөөтэй. Үүний тулд элэгдэлд тэсвэртэй металл захиалсан. Энэ металлаа авчих юмбол Лебхерр?? экскаваторын шанагыг бүтнээр нь хийж үзнэ. Энэ жилийн гурван том зорилт энэ. 
-Цаг гаргасанд баярлалаа.
 
 
 

 

 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %