“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбоо, Засвар угсралтын цехийн Залуучуудын зөвлөл хамтран Хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч нарт зориулан ажлын багаж хэрэгслийг өөрсдийн хүчээр хийж өгчээ. Тус үйлдвэрийн залуус хоггүй цэвэр хотынхоо төлөө ийнхүү сайн үйл бүтээсэн байна. Хот тохижуулах газрын хамт олон “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоо, Засвар угсралтын цехийн залуучуудын зөвлөлийн хамт олонд талархал илэрхийллээ.



















