Төрийн өмчийн хорооноос хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх тухай албан бичиг ирүүлжээ

Төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хэмнэлтийн бодлогыг дараах чиглэлүүдэд хэрэгжүүлэх тухай албан тоот хүргүүлсэн байна. Ажлын байрны давхардлыг арилгаж, орон тоо нэмэхгүй, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг өсгөхгүй.  Захиргааны болон удирдлагын зардлыг бууруулж, салбар, нэгж, төлөөлөгчийн газар шинээр байгуулахгүй байхын зэрэгцээ шаардлагагүй засвар, тохижилт хийхгүй байх зарчмыг баримталж ажиллахыг үүрэг болгожээ. Мөн аялал, зугаалга, урлагийн наадам, уралдаан тэмцээн санхүүжүүлэхгүй байх, байгууллагын ой, баяр, ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэхгүй байх, хууль, тогтоомж болон түүний хэрэгжилтийг сурталчилахаас бусад зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй зар сурталчилгаа явуулах, бэлэг дурсгал, мэндчилгээ илгээх, хандив өгч ивээн тэтгэхийг хориглосон байна. Гадаад, дотоодын томилолт, бараа, ажил, үйлчилгээний зардлыг бууруулах, хот доторх үйлчилгээнд том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин ашиглаж үргүй зардал гаргахыг таслан зогсоохыг мэдэгджээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэмжээнд Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу арга хэмжээ авч эхэллээ. Тус үйлдвэр нь зэсийн үнийн уналттай холбогдуулан хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дээрх чиглэлүүдэд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байсан юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %