“Эрдэнэт” үйлдвэрийн Материал техникийн хангамжийн бааз олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан спортын үйл ажиллагаа зохион явууллаа. Нийт бүсгүйчүүдээ таван багт хуваан усан поло, ширээний теннис, гар бөмбөгийн тэмцээн зохиов. Тэмцээний нийлбэр дүнгээр Д.Бүрэнсайхан ахлагчтай “Сэтгэмж”баг тэргүүн байрт шалгарав. Ц.Оюунсүрэн ахлагчтай “Бид чадна”, А.Дэжидмаа ахлагчтай “Хатад”, А.Энхмаа ахлагчтай “Цоглог”багууд оноо тэнцэж 2-р байр, С.Оюунбилэг ахлагчтай “Жавхаа”баг 3-р байр эзэлжээ. Тус цех 37 эмэгтэй ажиллагчтай бөгөөд, тэмцээндээ бүгд идэвхтэй оролцсон байна.



Материал техникийн хангамжийн баазын бүсгүйчүүд спортоор өрсөлдөв
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















