Хамгаалах хэрэгслийн үйлдвэр нэгээр нэмэгдлээ
Монгол улсын Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Монгол маск Эрдэнэт” ХХК-ийн амны хаалтны үйлдвэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус үйлдвэр нь “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн, Орхон аймагт нээгдэж буй хамгаалах хэрэгслийн гурав дахь үйлдвэр юм. “Монгол маск Эрдэнэт” ХХК-ийн амны хаалтны үйлдвэр нь өдөрт 5000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын болон орон нутгийн төсөвт жилд 50-60 сая төгрөгийг төвлөрүүлэх аж. Тус үйлдвэр нээгдсэнээр 15 иргэн ажлын байртай боллоо.
У.Цэрэнбат
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















