Орхон аймгийн Морин спорт уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо сар шинийн баярт зориулсан дөрвөн насны морьдын уралдааныг зохион байгууллаа. Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн уяачдын азарга, их нас, соёолон, эрлийз дээд насны 170-аад хурдан хүлэг шандас сорин уралдав. Улсын алдарт уяач Д.Дэлгэрбаярын сартай хонгор азарга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Баттулгын бор морь, “Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүн Д.Даваасамбуугийн хээр соёолон түрүү магнайд хурдалж, эрлийз дээд насанд Говь-Алтай аймгийн уяач Д.Түвшинжаргалын халзан түрүүлсэн. Хурдан морьдын уралдааны үеэр хурсан олноор азын сугалаа суглуулж, супер шагналын эзнийг Улсын алдарт уяач Д.Дэлгэрбаярын сартай хонгор азарганы үр төлөөр мялаалаа.


У.Цэрэнбат















