Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 40 жилийн ойг угтан Монгол улсын хөдөлмөрийн баатар, бутлуурчин Д.Бямбаагийн нэрэмжит “Баяжуулагч 2015” аяныг фабрикийн хамт олны дунд зарлажээ. Аяны хүрээнд баяжуулагч, конвейрын машинч, бутлуурчдын ажил мэргэжлийн уралдаан, оюутнуудыг оролцуулсан “Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ” уралдаан, “Баяжуулагчдаа байгаль эхээ хайрлая” сайн үйлсийн аян, Баяжуулагчдын залгамж халааг бэлтгэх “Багш- шавь” уралдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна. Технологийн сургууль, Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа энэхүү аян найман сарын турш үргэлжилнэ.
Н.Гантөгс















