
“Эрдэнэт” үйлдвэрийн Уурхайчин соёлын ордон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан “Тэнгэрт суудалтай бүсгүй” соёл урлагийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгууллаа. Одоо ажиллаж байгаа болон гавьяаны амралтандаа гарсан кранчин мэргэжилтэй 107 эмэгтэй улаан хивсний ёслол, баярын цэнгүүнд оролцсон. Энэ үеэр “тэнгэрт суудалтай бүсгүйчүүд”-ийн уран гараар бүтсэн бүтээл, төр засгийн одон медалиар шагнуулж, компанийн хөдөлмөрийн хошой аварга болсон кранчин бүсгүйчүүдийн намтраар үзэсгэлэн гаргав.
















