Хоёр жилд нэг удаа шинэчлэх журмын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Зөвлөлийн даргаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, орлогч даргаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ч.Бямбаа, нарийн бичгийн даргаар ХАБЭАХ-ийн мониторингийн инженер Х.Эрдэнэбат нарыг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар томилсон байна. Эрдэнэт сувиллын цогцолбор, Авто тээврийн байгууллага, Хүдрийн ил уурхай, Баяжуулах фабрик, Засвар механикийн завод, Засвар угсралтын цехийн төлөөлөл гишүүдэд багтжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анх 2009 онд байгуулсан юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг шинэчлэн байгууллаа
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















