Орхон аймгийн тогтмол хэвлэл “Шинэ мэдээ” сонин модон морин жилийн есөн алдартанг 15 дахь жилдээ тодруулан өргөмжиллөө. Нийгмийн бүх салбарын төлөөлөл болсон 53 нэр дэвшигчийг сонины хуудас, телевизийн цэнхэр дэлгэц, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд зарлан санал авсан. Мөн 80 хүнээс тусгай хуудсаар санал авч дүнг нэгтгэсэн байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Өрмийн машинч Б.Батбаяр, “Хангарьд” спорт клубын жу-до бөхийн тамирчин, МУГТ Г.Болдбаатар, 14-р сургуулийн 4-р ангийн сурагч Б.Мөнгөнзул, БОЭТ-ийн төрөх тасгийн эх баригч С.Лхагвасүрэн, Амбулаторын тасгийн нүдний эмч Н.Эрдэнэсувд, Шуудангийн үйлчилгээний газрын шууданч Г.Наранчимэг, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Р.Батжаргал, “Эрдэнэт сороптимист клуб” ТББ-ын ерөнхийлөгч Г.Энхсайхан, “Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” ТББ-ын тэргүүн Н.Энхтайван нар оны шилдэг алдартнаар шалгарлаа.

















