Саяхан Дархан уул аймагт “Дархан кап” Өсвөр залуучуудын боксын олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд Хангарьд спорт клубээс 9 тамирчин оролцсоноос 52 кг-ын жинд Э.Өсөхбаяр, Т.Хасар, Н.Гансүх нар хүрэл, 54 кг-ийн жинд Б.Мөнхдалай хүрэл, 60 кг-ын жинд Б.Сүххуяг алт, Б.Дашдорж хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Уг тэмцээнд 26 багийн 120 гаруй тамирчин оролцсон бөгөөд ОХУ ын Улан –Удээс 3 баг, Дорнод, Ховд аймгаас баг, тамирчид хүрэлцэн иржээ.