Саяхан Монголын хоккейн холбооны шайбтай хоккейн “UB кап” олон улсын тэмцээн Улаанбаатар хотод болов. ОУ-ын хоккейн тэмцээн манай улсад анх удаа зохиогдсон бөгөөд тус тэмцээн ирэх 3-р сард Тайвань улсад болох “Челлэж кап” тэмцээний сорилго болж байгаагаараа онцлог аж. Тэмцээнд 6 баг тойргоор тоглосноос Хангарьд спорт клубийн тамирчдын оролцсон “Капитал” баг 3 хожилтойгоор түрүүллээ. “Мобиком” 2 хожил, 1 хожигдолтойгоор мөнгөн медал, хүртсэн бол, хүрэл медалийг 1 хожил, 2 хожигдолтойгоор Канадын баг тус тус хүртлээ. “UB кап” олон улсын тэмцээний шилдэг хамгаалагчаар ОХУ-ын Юрий Николай, Канадын Райн, довтлогчоор ОХУ-ын Руслан, Германы Алекс Самаркин нар шалгарлаа.
Хангарьдынх тамирчид олон улсын тэмцээний аварга болов
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















