Аймгийн шинэ Засаг дарга ажлаа хүлээн авлаа

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжийн дагуу С.Дангаасүрэн Орхон аймгийн Засаг даргаар томилогдож,  2-р сарын 13-нд ажлаа хүлээн авлаа. Шинэ Засаг дарга ажлаа хүлээн авах ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн Засаг дарга асан Г.Зоригт, аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, аймгийн ИТХ дахь олонхийн бүлгийн дарга Ц.Батхуяг болон аймгийн ИТХ-ын олонхийн бүлгийн гишүүд оролцов. 
 
 Аймгийн Засаг дарга С.Дангаа-сүрэн ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар энд өгүүлэхдээ:
-Улс орны хэмжээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн 2015 оны төсвийн тодотголыг боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулна. 
Төсвийн тодотголыг ийнхүү бат-луулснаар 2015 онд аймгийн хэм-жээнд энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд тодорхой болно. Мөн ойрын хугацаанд улсын төсвөөс хамааралтай тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс олгогдоогүй саатаж байгаа асуудлуудад анхаарал хандуулна гэв.
Тэрээр Иргэдийнхээ санал хүсэлтийг байнга сонсож, хууль дээдлэн, уламжлал шинэчлэлийг хослуулах зарчим баримтлан ажил-лана. 2015 онд их бүтээн байгуу-лалтын ажлуудаа үргэлжлүүлнэ. Эко хорооллыг ашиглалтанд оруулах, шинээр төлөвлөгдсөн хорооллууд болон 1000 айлын орон сууцны ажлыг эхлүүлэх, хотын инженерийн шугам сүлжээний шинэчлэл, гэр хорооллын зарим хэсгийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын айл өрх, зарим гудамжинд инженерийн шугам сүлжээ оруулах, хотын нийтийн тээвэрт том, бага оврын автобус явуулж, үйлчилгээг нь сайжруулах,  СӨХ-ны үйл ажиллагааг шинэчлэх, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зэрэг олон бүтээлч ажилд анхаарал хандуулна гэж ярилаа.
Ж.ОЮУН
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %