Модон хонин жилийн 12 жилтний ерөнхий төлөв

 

Хулгана жилтнүүд аливаад хэт итгэн, хүлээх хэрэггүй
Хулгана жилтнүүдэд дарамттай хэцүүхэн жил тохиож байна. Та тийм биш байгаасай гэж итгэж найдан хүлээж байх шиг. Энэ нь таны амьдралд хүлээлт үүсгэж, түүнээс улбаалсан сэтгэл санааны тайван бус байдал үүсгэнэ. Таны ойр дотныхон ч бас л хүлээлт дунд байна. Өөрөөр хэлбэл, таны байдал тэдэнд нөлөөлөөд байна. Хэт их хүлээлт нь цаашлаад бусдын сэтгэл санааг ч тавгүйтүүлж мэдэх юм. Аливааг хэтэрхий сайнаар хүлээж асуудлыг хүндрүүлэхийн оронд өөртөө цаг гаргаж, 

шийдвэрлэхэд хүнд асуудлыг орхиж, ажлаас түр зуурын чөлөө авч, хол газар аялахыг зөвлөе. Мөн гэр бүлдээ ойр байж, дотно харилцаагаа хадгалаарай. Хүнд хэцүү үе ирж буй ч энэ нь танд сургамж болж, хойшдын амьдралд тань туршлага болно.
 
Ажил алба: Хонь жилд хулгануудын ажил албанд хүндрэл үүсэх нь. Жилийн туршид шаргуу хөдөлмөрлөхийг шаардаж байна. Жилийн дундаас ажил албанд гарсан ямар ч боломжийг барьж авахад бэлэн бай. Энэ нь хүндрэлийг эрсдэлгүй давах гарц байх болно. Хэрэв хангалттай сайн ажиллаж чадвал албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх боломж эрэгтэй хулгануудад байна. Хүнд хүчир, амралтгүй ажиллавч гэр бүлдээ, дотны хүмүүстэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх нь танд хаана ч байхгүй амралт гэдгийг санууштай. Тэдний халуун сэтгэл, халамж ажил үйлсэд тань учирсан саад бэрхшээлийг хөнгөхөн давахад тусална.
Мөнгө санхүү: Ялангуяа жилийн эхээр мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд ухаалаг хандаарай. Ухаалаг хандана гэдэг хэрэгтэй зүйлдээ гар тат гэсэн үг биш юм. Ажил мэргэжлийнхээ салбарт томоохон өөрчлөлт хийх нь таны санхүүтэй шууд холбоотой. Тиймээс байр суурь, албан тушаал ахихдаа санхүүдээ баригдахгүй, санаа зовохгүй байхын тулд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ нь таны хувьд маш чухал ач холбогдолтой бөгөөд үүнээс хамаарсан санхүүгийн асуудал хонь жилд олон үүснэ. Ялангуяа жилийн сүүлээр санхүүгийн хүндхэн асуудалд орж мэднэ.
 
Хайр дурлал: Хонь хулгануудад гал халуун хайрыг бэлэглэж байна. Ихэнх ганц бие хулганууд удаан баттай холбогдох хайрттайгаа учирна. Сэтгэл зүрхээ сонсч чадвал хэн нэгэнтэй тогтоосон харилцаагаа гэр бүл үүсгэх хэмжээнд зузаатгах боломж байна. Хүн ямар үр тарина түүнийгээ хурааж авна гэдэг үг хулгана жилтнүүдийн хайр дурлалын  амьдралд энэ жил их хамаатай  байх нь. Хайрын асуудалд гоо сайхан, материаллаг зүйлс гол болгох хэрэггүй. Хайртай хүнтэйгээ бодлоо хуваалцаж, харилцаагаа амьд байлгахыг хичээгээрэй. Гэр бүлтэй бол тэдэндээ цаг зарцуулбал тэднийхээ  дэмжлэгийг  ихээхэн  хүртэх болно.
Эрүүл мэнд: Хонь жил бас л эрүүл мэнддээ маш сайн анхаарахыг сануулж байна. Эрчимтэй хөдөлгөөнтэй байж, өдөр тутмын хоол хүнсэндээ санаа тавихыг зөвлөе. 
Ажил, амралтын дэглэм алдагдах болон уур бухимдлаасаа болж эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулахгүй байх хэрэгтэй. Ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчилгээнээс илүү сайн гэдгийг жилийн туршид санууштай. Хонь жилд санхүүгийн байдал, ажлын ачааллаас шалтгаалж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэдэх тул биеэ сайтар чагнаж, ямагт анхаар.
 
Үхэр жилтнийг уян хатан  байхыг хонь зөвлөж байна
Үхэр жилтнүүдийг бүхий л асуудалд уян хатан байхыг хонь жил зөвлөж байна. Төрөлхийн зөрүүд зангаараа асуудалд хандсан хэвээрээ байх нь энэ жил зохицохгүй. Таны амьдралд өөрчлөлт их гарна. Гэнэтийн өөрчлөлтүүдийг маш тайван хүлээж аваарай. Зөрж сөрж бус урсгалаараа явж байтал амьдралд тань шинэ боломжууд гарч ирнэ. Харин боломжийг ашигтайгаар эргүүлж чадвал цаашид аз жаргалтай, амжилттай байх таатай сайхан өөрчлөлтийг хийх болно. Энэ жил үхрүүдийн хувьд нийгмийн байр суурь хийгээд боловсролоо дээшлүүлэх, чадвараа ахиулахад тохиромжтой. Ийм зорилго тавьсан үхэр жилтнүүд жилийн эхнээс сургууль, дамжаанд бүртгүүлэх, шалгалтандаа бэлдэх зэрэгт анхаараарай.
 
Ажил алба: Хонь жил танд маш сайхан боломжуудыг санал болгож байна. Ажил хэргийн талбарт өөрчлөлт их гарах нь. Үүссэн олон шинэ боломжуудаас алийг нь аль тал руу шийдэх нь таны хэрэг. Ажил дээр тань шинэ төсөл хэрэгжих, шинэ зорилт үүсэх, тэр байтугай цоо шинэ ажил, албан тушаалын санал ч ирж болзошгүй. Та асуудалд ухаалаг хандаж, дотоод хүнээ зөв сонсож чадвал хонь жилийн өгч буй эдгээр бэлгээс сонголтоо зөв хийнэ. Таны сонголт тун удахгүй амьдралд тань эергээр нөлөөлж эхэлнэ. Тиймээс шийдвэрээ зөв гаргаарай.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн хувьд жилийн турш тогтвортой байна. Гэнэтийн эх үүсвэрээс мөнгөн орлого орж ирэхгүй л юм бол бусдаар санхүү тань хэвийн байх болно. Гэхдээ жилийн дунд үед зарим үхрүүд сугалаагаар мөнгө хожих магадлалтай. Ийнхүү аз нь дийлсэн үхэр жилтний хувьд гэнэт их мөнгө орж ирлээ гэхэд түүнийг өөрийн зорилгодоо зоригтойгоор ашиглах нь. Тэглээ гээд  таны данс улайж, хямрахгүй. Гэвч санхүүгийн тогтвортой байдалдаа хэт эрдэж, олсноо ямар ч үр дүнгүй зарж мэдэх тул нэг гараараа нөгөө гараа үе үе атгаж байх нь танд ашигтай гэдгийг анхаараарай.
Хайр дурлал: Сэтгэл догдлом, гал халуун харилцаа урьд хэзээ ч байгаагүйгээр өрнөж, сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн байх болно. Зарим нэг хуучин харилцаа сэдэрч, сэргэн баяр баясгаланг авчирна. 2015 онд илүү хүчтэй байх ёстой  гэдгийг ойлгуулж, энэ нь хайр сэтгэлийн асуудалд хүчтэй догдлол, мэдрэмжийг төрүүлж болзошгүй. Таны сэтгэлд  маш  хүчтэй  нөлөөлж байгаа тэр хүн л хайсан хүн чинь мөн. Хэрэв ийм хайраа олсон бол харилцаагаа улам батжуулаарай. Гэр  бүлтэй  үхэр  жилтнүүдийн хувьд  гэр бүлд багахан маргаан үүсч магад. Гэсэн  ч итгэл алдах хэрэггүй, маргаан удаан үргэлжлэхгүй.
 
Эрүүл мэнд: Хонь жилд эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал үүсэх магадлал өндөр байна. Өчүүхэн өвдөх төдийд л даруйхан арга хэмжээ авч “засвар”-аа хийж чадвал удаан хугацаанд санаа зовохгүй явж болно. Таны хайртай хүмүүс ч үүнд анхаарал хандуулна. Тэглээ гээд биеэ хэтэрхий их чагнах хэрэггүй, төөрөлдөж мэдэх юм. Хааяа бага хэмжээний осол, бэртэл тулгарч болзошгүй тул хүчний ажил хийх болон биеийн тамирын зааланд очих зэрэг үед болгоомжтой байхад илүүдэхгүй. Иймэрхүү санамсаргүй өвчлөл, гэмтэл бэртлээс тооцоолоогүй төлбөр, ажил цалгардах байдал үүсч мэдэх юм.
 
Бар жилтнүүдийн ажилд хандах хандлагаас амжилт нь шалтгаална
Бар жилтнүүдэд хонь жил ээлтэй. Энэ жил мөнгө санхүү, гэр бүл, өөртөө л анхаарч өөр зүйлд санаа зовох хэрэггүй. Ихэнх баруудын амьдралд шинэ хүн орж ирнэ. Энэ үед тогтоосон харилцаагаа баттай болгож чадвал удаан хугацааны аз жаргалыг амсана. Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй баруудад энэ жил тохиромжтой. Шинэ байшин худалдан авах, эсвэл нүүдэл суудал хийж магад. Нийгэмд чиглэсэн буяны арга хэмжээнд оролцоно. Улс орнуудын амьдрал ахуй, зан заншлыг судалбал амьдралаа сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх олон шинэ боломжийг олж авч чадна. Найз нөхөд, гэр бүлийн болон хайрын харилцаагаа сайжруулахын тулд үзэсгэлэнтэй газар нутгаар аялах хэрэгтэй.

Ажил алба: Хонь жилд барууд ажил мэргэжилдээ өсөн дэвжих арга барил, туршлагатай болно. Энэхүү боломжоо мэдрэмжтэйгээр ашиглаж чадвал таны ажил амьдрал өсч хөгжихөд нааштайгаар нөлөөлнө. Бизнес эрхлэгчид хангалттай сайн орлого олох болно. Барууд төрөлхийн эрч хүчтэй, нөлөө бүхий албан тушаалд ажиллахад байгалиасаа зохицсон хүмүүс тул ашиг орлогоо нэмэгдүүлэхийн төлөө тэмцэх хүч чадал байна. Гэвч жилийн дундуур нэгэн бэрхшээлтэй асуудалтай тулгарах нь. Үүнийг ухаалгаар шийдэж чадвал тийм ч алдагдал хүлээхгүй байж чадна. Ер нь л таны ажилдаа  хандах хандлагаас амжилт тань шууд хамаарна.
 
Мөнгө санхүү: Олон хүн бар жилтний тэмцэгч чанарыг биширдэг. Энэ зан байдлаа санхүүгээ бэхжүүлэхэд ашиглах бололтой. Гэвч олохын хэрээр их хэмжээний мөнгө зарцуулах төлөвтэй. Та тансаг зэрэглэлийн автомашин, шинэ байшин худалдан авах зэрэг шийдвэр гаргах болно. Харин та тэвчээргүйтэж, төлөвлөөгүй худалдан авалт хийхээсээ өмнө  сайтар бодоорой. Гэр бүлийн тансаг хэрэглээнд мөнгө зарцуулах боломжтой. Та мөнгөө хуримтлуулж шаргуу ажиллах ч амьдралаас аз жаргалыг мэдрэх цаг  болсон  тул  мөнгөө амралт, зугаалгад үрж болно.
Хайр дурлал: Хэрэв та ганц бие бол шинэ хайртай учрах сайн мэдээг хонь олгож байна. Жилийн дараа юу болохыг хэлж мэдэхгүй ч энэ жилийн турш тогтвортой харилцаа тогтоох хэн нэгэнтэй учирна. Хайртай хүнтэй бол хоорондоо харилцах арга барилаа шинэчлэх цаг болжээ. Үгүй бол багагүй зөрчил үүсч, холбоо сүлбээ тань ганхаж мэднэ. Асуудлыг хүндрүүлэлгүй шинэчилж чадвал шинэ хайр дурлалаар бялхах мэт аз жаргалтай байх болно. Хайртай хүн тань тантай гэрлэхийг хүсч байна. Бар жилтнүүдийн хувьд гэрлэхэд хамгийн тохиромжтой жил. Хайр дурлалын асуудалд төсөөллөөрөө ханддаггүй, хэлсэн бүхнээ хийдэг тийм нэгэнтэй учирна.
 
Эрүүл мэнд: Хонь жилд таны эрүүл мэндийн ерөнхий байдал сайн байх болно. Гэхдээ та дасгал хийж, хоолны дэглэмдээ анхаарахад илүүдэхгүй. Ялангуяа хүйтний улиралд эрүүл мэнддээ анхаарахгүй бол хууч сэдэрч, түүнээс үүссэн зовнил шаналгаа удаан үргэлжлэх магадлал өндөр байна. Ихэнх бар жилтэн биеийн тамир, спорт урлагийн төрөлхийн авьяасаа хөгжүүлж тууштай хичээллэвэл амжилт гаргана. Зарим бар жилтнүүд гоо сайхны эмчилгээ хийлгэнэ. Энэ нь батга сэвхтэй холбоотой. Үүнийг хийлгэхэд болохгүй гэх зүйлгүй.
 
Туулай жилтнүүд ачаалалтай ажиллана
Туулай жилтнүүд хувьд өндөр ачаалалтай жил. Таны хүч чадлыг хонь жилийн турш амтлахыг хүсч байна. Гэхдээ хонь хичээл зүтгэлийг чинь мялааж, зохих шагналаа өгөхөөр бэлдсэн байна. Ер нь л маш азтай жил юм. Та нийгмийн салбарт бусдад хүчирхэг найз нөхөр болно. Хонь, туулай хоёр амьтныхаа хувьд ч хоорондоо маш нийцтэй аж. Хонь жилийн хувьд туулайнуудад аль болох туслахыг хичээнэ. Хэрэв орон гэрээ шинэчлэхээр төлөвлөсөн бол энэ жил хамгийн тохиромжтой цаг үе. Жилийн турш та найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой байх хэрэгтэй. Таны хамгийн аюулгүй газар бол гэр тань. Та гэр бүлдээ зөөгч шиг үйлчилж, зав чөлөөгүй зүтгэвэл амьдралын уйтгартай үеийг аз жаргалтай давах болно.
 
Ажил алба: Туулайнууд харилцааны соёл, ур чадвартай, хамгийн тохиромжтой менежер болж чаддаг. Гэвч тэд энэ жил ажил мэргэжлийн салбарт зарим бэрхшээлтэй тулгарах болно. Хүнд хэцүү үе тохиож, таныг сорьж байж ч мэднэ. Ажил албатай холбоотой асуудалд болгоомжтой ханд. Түрүүлж дуугарч, ямар нэгэн үйлдэл хийж болохгүй. Ингэвэл бусдад олз болно. Ямар ч зүйлд сэтгэл хангалуун байж болохгүй. Амжилт олохын тулд хэн хүнгүй хөлсөө урсгах хэрэг гарна. Ингэснээр та удирдлагууддаа сайхан сэтгэгдэл төрүүлж, мөнгөн урамшуулал хүртэх юм.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн хувьд хэрхэн ухаалаг ханддагийг тань шалгах жил байна. Хонь жил таныг санхүүгээ аль болох тааруулж, тооцоотой хандахыг зөвлөж байна. Тогтмол орлогоос гадна мөнгө бараг л орж ирэхгүй болов уу. Бас тооцоолоогүй зардал ч гарч мэдэх нь. Ухаалаг, хямгатай байх нь жилийн турш үргэлжлэх санхүүгийн хямралыг даван гарахад хэрэг болно. Жилийн эхээр гайгүй байсан орлого жилийн сүүл үеэс эргэн сэргэж дараа жилд санхүүгээ жаахан тогтвортой болгох суурь болно. Тиймээс жилийн эцсээр худалдан авалт болон хүүтэй зээл зэрэгт санаархахгүй байж, байгаадаа тооцоотой хандаарай.
 
Хайр дурлал: Хонь жил хайрын талбарт таныг их сорилт хүлээж байна. Явцгүй зуурдын харилцаа холбоо таны сэтгэлийг хямрааж, санаагаар унагахаас хэтрэхгүй. Таны сэтгэл хөдлөл хайрын асуудалд ихээхэн саад учруулна. Туулайнууд дур булаам, бусдыг хайрлахдаа гаргууд. Бусдаас халамж нэхэж, түүнийгээ ч авдаг. Тэрнийхээ хэрээр гэр бүлдээ бүх хайраа зориулж чаддаг. Туулай жилтнүүдийг хань ижил, хостойгоо бат бөх холбоотой байхыг зөвлөж байна. Хоорондын харилцаандаа эргэлзэж буй хосууд асуудлаа нэг тийш шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд мартагдашгүй мөчүүд энэ жил өнгөрөх бололтой. Гэр бүлийнхэнтэйгээ аялж магад.
 
Эрүүл мэнд: Хонь жилд туулайнууд сэтгэлээр унах, сэтгэл хямрах гэх мэт сэтгэл санааны сөрөг байдал хийгээд сэтгэлийн “өвчин эмгэг” тусч болзошгүй. Үүнээс болоод тархи мэдрэлээ хямраан нойргүйдэх магадлал байна. Энэ тал дээр анхаарч, өөрийгөө тайван байлгахыг хичээ. Хонь жилд бусад өвчин эмгэг таныг тайван байлгах нь. Харин эрүүл мэндийн багахан асуудал гарахыг үгүйсгэхгүй. Та өдөр тутмын йог, бясалгал хий. Зүрх судасны хуучин эмгэгтэй бол түүндээ анхаар. Гэнэтийн осол аваараас сэрэмжилж болгоомжтой байхыг зөвлөж байна.
 
Луу жилтнүүд шинэлгээр сэтгэж чадвал үр дүн нь өндөр байна 
Луу жилтнүүд, хонь жилийн туршид амьдралдаа сэтгэл хангалуун байж, утга учиртай болгохын тулд энгийн зүйлсэд цаг гаргах хэрэгтэй болох нь. Энэ жил та өөрийн сонирхдог зүйлсдээ сэтгэл гаргаж, шинэ зүйлсийг мэдэж авснаар амьдрал тань оюун санааны хувьд өөдрөг баян, амар амгалан байна. Үүний тулд мөнгө зарцуулах ч шаардлагагүй. Ойр зуур газар руу аялж, цаг завтай үедээ буйдан дээрээ ном уншиж хэвтэхээс хэтрэхгүй болов уу. Шулуухан хэлэхэд өөрийгөө тайван байлга. Та өөрийн сэтгэл хөдлөл, санаа бодолдоо эзэн байх ёстой. Зорилгодоо хүрэхийн тулд бусдын боол байж болохгүй. Танд амьдралын бүхий л саад бэрхшээлийг даван туулах эр зориг, хүч чадал байдаг. Ямар ч саадын өмнө таны үндсэн зан чанарууд тус болно.
 
Ажил алба: Таны төрөлхийн мэдрэмж ажил мэргэжлийн салбарт тань том үүрэг гүйцэтгэнэ. Ажил тань улам л ихсэж, таныг амраахгүй байж мэднэ. Байгууллагадаа ухаалаг санаа хэрэгжүүлж, шинэлэг арга барил нэвтрүүлнэ. Луунуудын хувьд энэ жил ажлын байрны өрсөлдөөнд оролцож, өөрийгөө нээж, бусдад таниулахад тохиромжтой. Луунууд угаасаа хамгийн түрүүнд ажилдаа анхаарал хандуулдаг зуршилтай. Энэ зан чанар энэ жилийн хувьд тохирох бололтой. Үүнийхээ дүнд жилийн эцэст та байгууллагаасаа урамшуулал, дэмжлэг хүртэнэ.
 
Мөнгө санхүү: Хонь жил луу жилтнүүдийн санхүү хэлбэлзэлтэй байна. Мөнгөн урсгалын орж гарах нь ч таахын аргагүй. Тиймээс жилийн туршид мөнгөө зарцуулахад анхаарч, төлөвлөгдөөгүй зардалд түрийвчээ тэмтрэх хэрэггүйг анхаараарай. Бизнес эрхэлдэг луунууд түншүүдтэйгээ сайхан харилцаатай байж, шинээр асуудал тавих, гэрээ хэлцлээ шинэчлэх зэрэг санал гаргахгүй байх нь танд ашигтай. Ингэж чадвал санхүүгийн ашиг авчрах таатай санал авах болно. Жилийн хоёр дахь хагаст ашиг арвинтай байна. Үүнийгээ дагаад эрсдэлтэй гэж өмнө нь тооцож байсан бизнестээ хөрөнгө оруулахад ч ээлтэй байна.
 
Хайр дурлал: Луунуудын хувьд сэтгэл санаа өөдрөг сайхан байх жил. Хайр дурлалын харилцаа тань амьдралын шинэ утга учир болно. Хайраа олоход тохиромжтой үе тохиолоо. Нийгэм, олон нийтийн ажилд оролцож, үүний дүнд амьдралынхаа хайрыг олох болно. Луунууд халамж гэдэг өөрөө хайраа илчлэх, хайртайгаа мэдрүүлэх гол арга гэж үздэг. Харин нийгмийн болон хайр дурлалын харилцаагаа ялгаж салгахад анхаарах хэрэгтэй. Ганц бие луунуудад гэр бүл зохиох таатай үе. Гэр бүлтэй луунууд гэр бүлийн гишүүдтэй цагийг хамт өнгөрүүлэх, зарим хол явах хүмүүсийг үдэж өгөхийг хичээ. Эс тэгвэл гэр бүлийн хүрээнд нэр хүнд тань унах вий.
 
Эрүүл мэнд: Оюуны гэхээсээ илүүтэй биеийн хүчний ажил хийхийг хичээ. Энэ жил ерөнхийдөө бүхий л жилтнүүдэд сэтгэл хямрах, цухалдах өвчин эмгэг зонхилж байгаа нь оюуны хөдөлмөртэй холбоотой. Энэ нь луунуудыг тойрохгүй. Мөн нийгмийн бухимдал ч үүнд нөлөөлж байна. Тиймээс аль болох тайван байж, йог бясалгалаар хичээллэ, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ. Хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсэх бололтой. Үүнээс сэргийлж өдрийн хоолоо алгасахгүй идэж, илчлэг сайтай хүнс сонгоорой. Луунууд эрүүл мэнддээ хайнга ханддаг тул энэ жил тэгж сэтгэл амар явж болохгүйг анхаар.
 
Могой жилтнүүд нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролц
Могой жилтнүүдэд бага зэрэг төвөгтэй жил. Өнгөрсөн жил гаргасан алдаагаа энэ жил залруулах болно. Үүнд багагүй хүчин чармайлт шаардагдана. Энэ нь таны дотоод сэтгэлийн хүч, өөртөө итгэх итгэлийг олоход тусална. Найзууд чинь хүнд, хэцүү үед туслах болно. Гэхдээ хамгийн чухал, онцгой шийдвэр гаргах бол өөрийгөө чагнаарай. Нийгмийн, олон нийтийн ажилд цаг гаргавал сэтгэлийн таашаал авч, ажил амьдралдаа хүч нэмнэ. Уур бухимдлаас өөрийгөө чөлөөлөхийн тулд ямар нэгэн сонирхолтой зүйлстэй бол. Өөрийн тойрон хүрээлэгчдийн тусламжаар зорилгодоо хүрч чадна. Тиймээс найз нөхөд, нөлөө бүхий хүмүүстэй уулзах, нийгмийн идэвхтэй байх нь чухал. Хонь, могой хоёр бие махбодийн хувьд таарамжгүй учир хонь жил ч могойнуудад таатай бус байна. Тиймээс хичээл зүтгэлээр амжилтад хүрнэ гэдгийг анхааруулж байна.
 
Ажил алба: Ажлын байранд тань сорилт хүлээж байна. Заримдаа зовлон зүдгүүртэй мэт санагдаж ч магад. Хамтран ажиллагсад, байгууллагын удирдлагаас танд эсэргүүцэл үзүүлэх бололтой. Тэвчээр, тууштай зан чанар тань тэдний эсэргүүцлээс эрсдэлгүй гаргана. Жилийн эцэст тэд танд бууж өгч, магадгүй мөнгөн шагнал өгнө. Хонь жилд баг, хамт олонтойгоо аль болох ойлголцож, эв эеийг хичээн ажилла. Энэ нь таны амжилтын эхлэл. Шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй могойнуудад аялал жуулчлалын салбар өгөөжтэй. Ажил хэргийн уулзалт товлосон бол заавал очиж бай. Ийм уулзалт таны бизнесийг хараат байдлаас гаргах ач холбогдолтой байх болно.
 
Мөнгө санхүү: Могойнууд илүү зардлаас зайлсхийдэг хүмүүс. Хонь жилд та бүхэн бооцоот тоглоомонд мөнгөө хийсгэхээс сэргийл. Хэдийгээр ашиг нь их, хожих магадлал өндөр мэт санагдавч мэдрэмж гэдэг заримдаа хуурамч гэдгийг санахад илүүдэхгүй. Энэ жил таны санхүүгийн байдал ерөнхийдөө сайн байх болно. Хэрэв та өөрийн хуримтлал, ирээдүйд хэрэглэх мөнгөөр ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах гэж буй бол сайтар шалгаж нягтлаарай. Санхүүгийн гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалттай холбоотой энэ жил гаргасан шийдвэр таныг сүүлд нь асуудалд оруулж мэднэ.
Хайр дурлал: Хайр дурлалд бол-гоомжтой ханд. Могой жилтнүүд дунд хайраа сонгохдоо царай зүс, гоо сайхан, бие бялдрыг гол болгогчид түгээмэл байдаг. Тэгж сонгогдсон хүн могойтой гэрлэх хүртэл зузаарах харилцаа лав биш. Могойнуудад хошин шогийн мэдрэмжтэй, тэдний ухамсар, зан чанарыг үнэлдэг хамтрагч хэрэгтэй байна. Тэд бас могойнуудын оюун ухаанд итгэж найддаг байх хэрэгтэй. Хэрэв хайртайгаа учирвал түүндээ элдэв түрэмгий зан гаргаж болохгүй. Та хоёрын харилцаа үлбэгэр сул бол удахгүй, гал халуун дурлалд автсан бол энэ хайр бүтэх боломжтой. Гэр бүлийн харилцаа тайван тогтуун байна.
 
Эрүүл мэнд: Зарим могойнуудад эрүүл мэндийн асуудал тулгарч блзошгүй. Бие махбодийн гэнэтийн гэмтлээс болгоомжил. Эрүүл мэндээ  сахин  хамгаалахын  тулд  та янз бүрийн зөвлөлгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээ. Ажил мэргэжил, санхүүгийн асуудлаас болж, сэтгэл санааны хямрал бий болно. Тиймээс эрүүл мэнддээ хангалттай анхаарал тавихгүй хойшлуулсаар ядрах магадлал өндөр байна. Эрүүл хооллолтыг хэвшүүлбэл тун тохиромжтой үе байна. Зай завсаргүй ажилласнаас болж ядарсан  могой  жилтнүүд муухай ааштай байх нь.
 
Морь жилтнүүдэд хонь аз хайрлаж байна
Өнгөрсөн жилд морь жилтнүүдэд хүндхэн байсан бол хонь жил нурууг тань амраах нь. Гэхдээ л санаанд оромгүй олон өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлт таныг баярлуулах нь дамжиггүй. Өдөр тутмын ажлын ачаалал хүртэл танд таатай санагдана. Ажил албаа өөрчлөх боломж ч гарна. Гэхдээ эрүүл мэндээ үл тоомсорлож болохгүй. Найз нөхөд, хамтран ажиллагсад тань цаг ямагт дэмжих болно. Хайр дурлалын амьдралд тань өөрчлөлт гарч болзошгүй. Энэ тал дээр гарсан хүндрэлд найз нөхдөөсөө тусламж хүсээрэй. Морь жилтнүүд төрөлхийн өөдрөг бөгөөд дайчин тэмцэгч чанарынхаа ачаар бүх саад тотгорыг амжилттай давах болно. Моринуудын өөдрөг зан чанарт хүмүүс их татагдана. Аз таны талд байна.
 
Ажил алба: Ажил мэргэжлийн талбарт тодорхой саад гарч болзошгүй. Өнгөрсөн жил амьдрал тань сайнгүй байсан ч ажил үйлс тань өөдрөг байсан. Тэгвэл энэ жил тийм биш байх нь. Сайн, муу сүлэлдэн байна. Ухаалаг сонголт хийж, зөв шийд гаргахыг хичээ. Үүнд таны дотоод сэтгэлийн мөн чанар, өөрчлөлт тусална. Моринууд энэ жил судалгааны ажил хийх нь. Үүндээ чин сэтгэлээсээ хандваас үр дүнд нь албан тушаал ахих юм уу, хамт олны дунд  эзлэх байр суурь, нэр хүнд эрс дээшилнэ. Удирдлага, хамтран ажиллагсдаасаа ихээхэн сайшаал хүртэн, дараагийн ажлын амжилтын суурийг олж авч чадна.
 
Хайр дурлал: Амьдралд тань шинэ хайр гарч ирж мэдэх тул сэтгэл зүрхээ чандлан барь. Гэхдээ л ихэнх морь жилтнүүдийн хайр дурлалын амьдрал асуудалгүй. Ганц бие нь жинхэнэ хайраа олно. Гэрлэсэн хосууд сайн ойлголцож сэтгэл хангалуун байх болно. Үр хүүхэдтэй болоход сайн жил. Гэрлэхээр төлөвлөж буй бол энэ жил тохиромжтой. Хамтран амьдрахаар ярилцаж буй бол энэ санаагаа бүү орхи. Гэр бүлийн амьдралаа өөд нь татаж, харилцаагаа сайжруулахад ямар ч хүндрэл алга. Таны хамаатан садан дэмжлэг үзүүлнэ. Гэр бүл тань танаар бахархаж, та тэдний хувьд хүндтэй нэгэн болно.
 
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд асуудалтай жил байх болно. Зурхайд зурснаар таны эрүүл мэнд энэ жил анхаарлын төвд байна. Эрүүл амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй цаг иржээ. Та өөрөө эрүүл мэндээ хохироох дэглэмд байж, хоол хүнсэндээ анхаарахгүй байгаа тул энэ жил энэ тал дээрээ болгоомжил. Гадны хүчин зүйлээс шалтгаалж та энэ жил багагүй ядарч, түүнээсээ болж эрүүл мэнд тань муудна. Ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгарна. Түүнээс сэргийлэхийн тулд шөнө сайтар амарч, чөлөөт цагаараа хөгжим сонсож аль болох өөртөө амралт өгч заншаарай.
 
Мөнгө санхүү: Орлогын хоёрдох эх үүсвэртэй болно. Санхүүгийн хүнд хэцүү үед энэ боломж гарч ирснээр та ариг гамтай амьдрах ёстойгоо ойлгоно. Дотоод мөн чанараа шинэ шатанд гаргаж, амьдралын тухай, мөн чанарын тухай таны бодлууд өөрчлөгдөн, энэ нь таны амьдралд маш том дэвшил авчирна. Хөрөнгө оруулалт хийх гэж яарах хэрэггүй. Таны багахан хуримтлал, хадгаламжийн мөнгийг салхинд хийсгэж мэднэ шүү. Үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Морь жилтнүүдийн мөнгө зарцуулах чадвар ирэх онд эрчимжинэ. Зовж олсон мөнгөө аливаа бизнест оруулахын тулд мэргэжлийн зөвлөлгөө аваарай. Жилийн турш энэ салбарт анхаарлаа төвлөрүүл.
 
Хонь жилтнүүдэд аз жаргалтай, зоримог жил
Хонь хониндоо ээлтэй. Хонь жилтнүүдэд аз жаргалтай, зоримог жил байх болно. Таны гаргасан бүхий л хүчин чармайлт үр өгөөжөө өгч баяр баясгалангаар дүүрэн байна. Маш олон боломж таны хаалгыг тогших болно. Тэр бүгдийг алдалгүй хэрэгжүүлж чадвал дараа дараагийн ажил, амьдралын дэвшлийн суурь тавигдана. Хонь жилтнүүд бүрэг ичимхий ч оролцсон ажил, арга хэмжээнд ямагт итгэлтэй, бүтэн жилийн туршид сэтгэл хангалуун байх болно. Таны ажил гэнэт өөрчлөгдөж болзошгүй. Ийм санал, шийдвэрийг шууд хүлээн авах хэрэгтэй, энэ өөрчлөлт танд ашигтайгаар тусна. Олонх хонь жилтнүүд одоогийн байр суурь, амжилтаа ахиулж, дараагийн баталгаат сууриндаа хүрнэ.
 
Ажил алба: Энэ жил ажлын амжилтандаа ташууралгүй даруухан бай. Болгоомж хаана ч илүүдэхгүй. Заримдаа бодит байдлаас хэт холдсоноос болж хийсэн бүтээсэн бүхэн тань баларч мэдэх юм. Цалингаа нэмүүлж, урамшуулал хүртэнэ. Уйтгартай байвал уран бүтээлийн ажил эрхэлбэл амжилттай байна. Харин санхүүгийн асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Тэр болгонд санхүүгээ гартаа авахыг хичээ. Ингэвэл ирээдүйдээ санаа зовохооргүй эх үүсвэртэй болно. Энэ жил ажил, бизнес цэцэглэн хөгжинө. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ төлөвлөгөөгөө хуваалц. Энэ нь танд шинэ санаа төрүүлж ч мэднэ. Тэдний зарим нь маш олон арга замаар ашиг хонжоо олдог.
 
Хайр дурлал: Хайр дурлал, гэр бүл, нөхөрлөлд маш сайн жил. Олон хосуудын үл ойлголцол хонь жилийн эхээр төгсгөл болно. Тэд ухаалаг, бие биедээ буулт хийж чадвал хамтдаа одоогийн нөхцөл  байдлаа сайжруулж амьдралаа өөд татах боломж их байна. Эхнэр, нөхрийн бэлгийн харилцаа сайжрах төлөвтэй. Зарим хонинуудын хайр дурлалд өчүүхэн саад гарна. Үүнд бүү цухалд. Харин ч  хоорондын  харилцаагаа улам халуун дулаан болгоход онцгой зүйлсийг зориулан бие биедээ цаг гаргаарай. Цагт нь нөхсөн дугуй хол зам туулдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Хонь жилтэй эмэгтэйчүүд энэ жил бие давхар болоход сайн.
 
Мөнгө санхүү: Мөнгө санхүү өсч дэвжих юм байна. Харин та өөрийгөө хэт их өөгшүүлж, мөнгөө буруу зүйлд зарцуулж мэднэ. Хойшид гарах эрсдэл, бодит байдлаа сайтар эргэцүүлэн бодож, өөрийгөө ялан дийлэх болно. Аз ивээж багагүй мөнгө хожиж мэднэ. Аз хийморьт дан ганц найдаад хэрэггүй. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллах хэрэг гарна. Дансан дахь мөнгө чинь орж гарах нь элбэг тул хямгач бай. Санхүүгийн ээлтэй байдалдаа эрдэж эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулах, үр дүн харагдахгүй ажилд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийх хэрэггүй. Энэ нь жилийн сүүлээр хүнд байдалд оруулж болзошгүй.
 
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд ч хонь хониндоо ээлтэй байх нь. Даанч та өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг муутгах гээд байна. Өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маягаа өөрчилж, дасгал хөдөлгөөнд цаг зарах шаардлагатай. Та биеийн эрүүл мэнддээ анхаарч, төлөвлөсөн үзлэг, эмчилгээ сувилгаа хийлгээрэй. Тэгвэл жилийн турш эрүүл мэнддээ санаа зовохгүй байж чадна. Хөл, шагай хавьцаа гэмтэж мэдэшгүй. Тийм тохиолдолд анхаарахгүй явсаар хүндрүүлж болзошгүй. Гэнэтийн осол, шүд өвдөхөөс шалтгаалж эмнэлэг рүү зүглэж мэднэ. Үдэшлэг хэсэх, архи хэтрүүлэн хэрэглэх нь таны  эрүүл  мэндийг  муутгана. Болгоомж-той бай.
 
Бич жилтнүүд сайн төлөвлөж чадвал хонины ивээлийг хүртэнэ
Хонь жилд бичнүүдийн араншингаас тэдний нөхөрлөл, амьдралын хэв маяг, хувь тавилан шалтгаална. Бичнүүд нийгмийн аль ч салбар, ямар нэгэн харилцаанд дэвшил гаргаж, үе шат ахих дуртай. Тэгвэл энэ жил таны энэ хүсэл тэмүүлэл хэрэгжих болно. Энэ боломжуудыг соргогоор хүлээн авч хэрэгжүүлэх нь танаас л хамаарна. Бусадтай хэвийн харилцаагаа авч үлдэхийн тулд бичнүүд өөрийн байр суурийг өөрчлөх хэрэг гарна. Ийм алхмыг хийх нь зүйтэй. Хонь бич жилтнүүдийг ерөнхийдөө ивээх болно. Хонины ивээлийг бүрэн хүртэхийн тулд сайн төлөвлө. Энэ нь таны амьдралыг хурдацтай, амар хялбар болгоно. Материаллаг зүйлд автах нь таны хамаг цаг, зорих замыг үрж мэднэ. Тиймээс энэ тал дээр байнга бодолтой хандаарай.
 
Ажил алба: Амжилт авчрах жил. Таны үргэлж боддог ажилдаа өсөн дэвших хүсэл эрмэлзэл хөтөлсөөр одоо биелж мэдэх нь. Хэрэв өөрчлөлт хийхийг үнэхээр хүсч байвал зоригтой хөдөл, аз ивээнэ. Цаг наргүй ажилласны үр дүнд багагүй урамшуулал хүртэнэ. Бичнүүд бусдад сайтар нөлөөлдөг чадвараа ашиглан сайн сайхан ажил сэдэж, олны талархлыг хүлээх болно. Мэдлэг, боловсролоор үргэлж цангаж явдаг бичнүүдэд хонь жил тун таатай хандана. Мөнгөнөөс болсон таагүй харилцаа бизнесийн түншүүдийн дунд үүсч болзошгүй. Оны хоёрдугаар хагаст ажлын байраа солих, эсвэл шинэ бизнес эхлэх төлөвтэй.
 
Мөнгө санхүү: Хэт их мөнгөний төлөө явсаар амьдралынхаа хэв загварыг эвдэж мэдэхээр байна. Илүү зүйлд шунасаар сэтгэл санаа тань тайван бус болох бололтой. Эндээс гарахын тулд таны өмнө нь хэрэгжүүлдэг байсан амьдралын энгийн таашаал, сонирхлууд тус болно.
Мөн мөнгийг хэт их гол болгосноор хамтрагч болон бизнесийн түншээ гомдоох, итгэл алдрах байдал үүсгэж болзошгүй байгаа тул энэ тал дээр болгоомжтой хандаж, хамтрагчийнхаа байр суурийг сонсож хүндэтгэлтэй хандахыг хонь сануулж байна. Олон зүйлээ алдан байж мөнгө санхүүгээ өсгөсөн ч санхүүгийн энэ хожлоос үр дүнтэй ямар нэг сайн тал харагдахгүй байна.
 
Хайр сэтгэл: Хонь жилд таны хайр дурлалын амьдрал санаснаар бүтэхгүй нь. Хайраа хайж буй бичнүүд нилээд сайн эрэл хайгуул хийх хэрэгтэй. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцон, харилцагчдынхаа сэтгэлийг татахуйц эелдэг байхыг хонь анхааруулж байна. Намар учирсан нэгэн таны хайсан хүн байж мэдэх юм. Хостой бичнүүд нэгэндээ гоморхож, цухалдаж явсан бол энэ жил бие биедээ буулт хийж ойлгролцоход хонь туслах болно. Гэр бүлтэй бичнүүдийн хувьд ч хайртай дотны хүмүүстээ буулттай хандахыг зөвлөж байна. Хэт их зөрүүд зан тань тэднийгээ гомдоож, өөрсдөө холдуулах шалтгаан болох магадлал өндөр байна.
 
Эрүүл мэнд: Эрүүл мэнд тань тогтвортой байх боловч бясалгал хийж сэтгэл санаагаа тайван байлгахыг хонь сануулж байна. Уг нь бичнүүдийн эрүүл мэнд нь маш сайн, нэг их асуудал гарахгүй нь. Гэхдээ гэр бүлийнхэндээ зөрүүдлэх, ажлын байрандаа сэтгэл санаа тавгүйтэх, хямарснаас болж хүч тэнхээ сулрах, биеийн дархлаа муудах зэргээр багахан хэмжээний доголдол үүсч болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд харилцаандаа анхаарч, хоол хүнсээ зөв тохируулан, сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Шаардлагатай бол эмчид хандаарай. Намар сайтар амарч, ийш тийш амралт зугаалгаар явахад гэмгүй. Энэ нь таны эрч хүчийг сэлбэх болно.
 
Тахиа жилтнүүд зогсолтгүй эрэл хайгуул хийх жил
Хонь амралт өгөхгүй бөгөөд үүнийхээ шагналд ч гар татахгүй нь. Тахиа жилтнүүд өөрийн ойр дотныхон, танилын хүрээлэлдээ аз жаргалтай байх болно. Тахиа ар гэр, найз нөхдөө өөрийн дураар байлгах гэж оролдвол тэднийгээ гомдоож харилцаагаа муутгаж мэдэхээр байна. Хонь, та бүхнийг амраахыг хүсэхгүй бололтой. Тиймээс зогсолтгүй эрэл хайгуул хийх жил. Ажил алба, амьдрал ахуйдаа хэрэг болохуйц зүйлийг хайсаар нэг мэдэхнээ жилийн ард гарчихсан байж ч мэднэ. Хонь жилд тахианууд тайван бус байна. Цаг ямагт хүчин чармайлттай, цагийг ашигласан нэгэн байх болно. Эцэстээ, бусад нь хямарч байхад та жилийн турш зүтгэснийхээ шагналд амар амгалан, бүрэн дүүрэн амьдралдаа хөл тавьсан байх болно.
 
Ажил алба: Ажлын талбарт харин хонь багагүй саад, хүндрэлээр шалгах болно. Хамтарсан бизнест томоохон өөрчлөлт гарах жил. Санхүүгийн орлого өсч дэвжих хэдий ч түүнээсээ хоёр дахин буурах эрсдэл дагуулахыг үгүйсгэх аргагүй. Үүнд бэлтгэлтэй бай. Хэрхэн даван гарахыг таны хэр ухаалаг хөдлөхөөс шалтгаана. Таны ажлын байр болон эзэлж буй байр сууринд тань санаархдаг атаархуу нэгэн энэ жил хөдлөх бололтой. Тэрээр улаан цайм өрсөлдөж байж мэдэх учир хянамгай байж, алдаа дутагдал гаргахгүйг хичээ. Жилийн хоёрдугаар хагасаас ажил алба тань тогтворжино. Үүнд тасралтгүй хөдөлмөр, хүчин чармайлт хэрэгтэй шүү.
 
Мөнгө санхүү: Жилийн турш санхүүдээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. Шинэ бизнес эхлэх төлөвлөгөө байсан бол хонь жилд ор тас март. Томоохон худалдан авалт хийх хүсэл, бодлоо хойш тавь. Олон сараар үргэлжилсэн санхүүгийн бэрхшээл таныг дампууруулах хэмжээнд ч хүргэж магадгүй. Гадаад аялах, амрах, байр сууцаа сольж нүүх, хэвшсэн ажлаа солих зэрэгтэй холбоотой болохоор аль болох ийш тийш явахгүйг хичээ. Тийм ч шаардлагатай биш бол амттан болон элдэв шалдав зүйлд аль болох зардал гаргахгүй байхыг хичээ.
 
Хайр дурлал: Санхүүгийн хувьд гар татсан хонь хайр дурлалын амьдралыг тань бага зэрэг харж үзэж байна. Золвлон зүдгүүр тохиолдож болох ч танд даван гарах сэтгэлийн тэнхээ байна. Энэ бол таны хайр дурлал жинхэнэ эсэхийг шалгасан шалгуур байхыг ч үгүйсгэхгүй. Хайртай хүнтэй чинь хагаралдуулах хэрүүлийн шалтгаан үүсэх тул үүний эсрэг зангидсан гар шиг л байх хэрэгтэй. Эмзэг үеийг давчихвал та хоёрын харилцаа бат бөх байна. Өөрөөсөө үзэл бодол өөр хүнтэй дотносох гээд байх шиг. Үүндээ анхаарч, эртнээс таарч тохирох эсэхээ шийдсэн нь дээр. Үүнд сэтгэл хөдлөлөөр хандаад хэрэггүй. Гэр бүлтэй тахиануудын хувьд гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа сайжирна.
 
Эрүүл мэнд: Таны эрүүл мэндэд асуудал үүсчээ. Үүнээс  болж  багагүй  зардал   гарч  мэднэ. Санхүү  болон эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд илчлэг, чанарлаг хоолыг голлож, агаарт алхах зэргээр сэтгэлийг сэргээхүйц спорт, идэвхтэй хөдөлгөөнд анхаар. Бие махбодь хийгээд сэтгэл санааныхаа эрүүл мэндэд санаа тавь. Хэт их өвдөх нь таны сэтгэлийг хямрааж, амьдралыг тань тухгүй болгож мэднэ. Энэ жил өөрийн өдөр тутмын амьдралдаа анхаарч, өөрийгөө хайрлах болон фитнесийн цагийн хуваариа тодорхой хэмжээгээр нэм.
 
Нохой жилтнүүд юунд ч бууж өгөлгүй, урагшил
Сонирхолтой жил. Бас сэтгэл хангалуун жил байх нь. Ямар ч зүйлд бууж өгч болохгүй. Найз нөхөд, гэр бүл дундаа нохой жилтнүүдийн нөлөө урьдын хэвээр хүчтэй байх болно. Зарим нэг зүсээ хувиргасан нөхөд тантай найз нөхдийн холбоо тогтоож болзошгүй. Энэ нь таны бусдын талаарх төсөөлөл, мэдрэмжийг өөрчлөхөд хүргэнэ. Оюун ухаанаа ямагт нээлттэй байлгаж, аливаа асуудлыг ил тод хэлэлцэж бай. Та ямар ч зүйлийг зөвхөн өөрөө шийдэх гэж хичээснээр нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Удаан хугацааны турш орхисон сонирхол, түүнд зориулагдсан ур чадвар, санаануудаа ил гаргах цаг нь болж. Хонь жилд та шинэ хүмүүстэй уулзаж, нийгэмд нэр хүндтэй, чадварлаг хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Хэт их ядарвал аялал зугаалгаар яв.
 
Ажил мэргэжил: Багаар ажиллах салбарт хонь жил таныг ивээж байна. Шинэ үйлдвэр, төслийн суурийг тавьж үр шимийг нь жилийн сүүлээр хүртэнэ. Ажил мэргэжлийнхээ салбарт та өөрийн өндөр мэдрэмж, мэдлэгийг ашиглавал өсч дэвжих өргөн боломж байна. Бизнес эрхэлж буй хүмүүсийн ажил урагштай бус ч зогсонги бас биш. Нохой өөртөө тавьсан бараг бүх зорилгодоо хүрэхийн тулд зүтгэдэг. Таны ажлын амжилтанд ямар нэгэн доголдол байна. Ажилдаа анхаарлаа сайтар төвлөрүүл. Ингэсний хүчинд өөрийн эзлэх байр суурийн хамгийн дээд оргилдоо хүрч ч мэднэ. Цалин нэмэгдэж, тухайн байгууллагадаа гарцаагүй хэрэгтэй хүн гэдгээ ч мэдэрнэ. Шагнал хүртэнэ. 
 
Мөнгө санхүү: Энэ жил таны санхүүгийн түвшин хангалттай. Гэнэтийн зүйл хүлээх хэрэггүй. Тэнгэрээс мөнгө унахгүй. Наймаа арилжаа, бизнесийн холбоо харилцаа, ажил хэргээс үүдсэн мөнгөтэй холбоотой маргаан түншүүдийн тань хооронд үүсэх тул үүнд анхаар. Найз нөхөддөө мөнгө зээлэх хэрэг гарвал тун болгоомжтой ханд. Таныг орлого, зарлагаа тэнцвэржүүлэхийг урьдчилан сануул-лаа. Энэ нь ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалтын тань эш үндэс байх ёстой юм. Ирээдүйнхээ тухай бодох цаг болжээ.
 
Хайр дурлал: Амар амгалан жил. Хайр сэтгэлийн асуудлыг хайртайгаа хамт суугаад шийдвэл үр дүнтэй. Гал халуун харилцаа тань улам батжин дотносно. Ганц бие нохой жилтнүүд хайртайгаа учирвал хайр сэтгэлийн харилцаандаа сэтгэл хангалуун байна. Нохой жилтнүүд угаас хань ижилдээ үнэнч. Илүү нээлттэй байхыг зөвлөж байна. Итгэлцэл голлосон жил. Гэр бүлийн амьдралдаа хэн хэн нь адилхан үүрэг хариуцлагатай бай. Хайраа хайж буй ганц бие нохой жилтнүүдэд эрлээ бүү зогсоо гэж зөвлөж байна. Хонь жил та бүхнийг мартаагүй. Таны хайр дурлалын амьдрал илүү галзуу, илүү идэвхтэй өрнөнө. Гэрлэхэд тохиромжтой жил. 
 
Эрүүл мэнд: Нохой жилтнүүд эмчид хандахдаа угаасаа дургүй улс. Зөрүүд зан тань тус болохгүйг энэ жил та мэдрэх болно. Хэдий завгүй байсан ч эрүүл мэнддээ анхаар. Гарын доорх материал, эд зүйлсээр эрүүл мэндээ хамгаалж болно. Та бие бялдраа чийрэгжүүлэх дасгал, хөдөлгөөнд угаас дуртай. 
Энэ нь таны эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг ч мэднэ. Бүх өвчин эмгэгийн буруутан нь таны хувьд уур бухимдал тул энэ зангаасаа аль болох татгалз. Дасгал, хоолны дэглэм, сэтгэл санааны сайн сайхан зохистой тэнцвэрийг хадгалах нь зүйтэй. Эрүүл хооллох, бясалгал, тогтмол биеийн тамираар хичээллэх зэргээр өөрийгөө өвчин эмгэгээс хамгаалж болно.
 
Гахай жилтнүүдийн эрүүл мэндийг хонь жил ивээнэ
Гахай жилтнүүд энэ жил шинэ газруудаар явж, шинэ танилуудтай учирч, шинэ туршлага хуримтлуулж шинэлэгээр амьдрах болно. Хонь, гахай жилтнүүдийг хувь хүний бүтээлч талаас нь нээж өгнө. Энэ боломжийг ашиглаж чадвал бусад хүмүүс “Гахайнууд ийм хөдөлмөрч, санаачилгатай юм уу” гэж гайхаж бишрэх болно. Ингэж хөдөлмөрлөснийхөө үр шимийг мөнгө, санхүүгийн арвин их ашиг шимээр хүртэнэ. Гэхдээ оны турш баян чинээлэг байна гэсэн үг бус бүх зүйл та нараас шалтгаална. Ажил мэргэжилдээ туршлага мэдлэг хуримтлуулж, ур чадвараа өсгөх нь ч хожим ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хэрэг болно.
 
Ажил алба: Хэрэв та өөрийн байр сууриа өсгөхийг хүсвэл ур чадвартаа итгэ. Энэ л таны амжилтанд хүрэх гүүр. Гэхдээ чадахгүй ажилдаа ханцуй шамлан орж хайран цагаа үрэх хэрэггүй. Ажилд гарсан бэрхшээлийг урьдчилан харах гэж хичээ. Таны анхаарал болгоомж аливаа ажлыг хялбар болгож мэднэ. Гэсэн хэдий ч гахайнуудын ажил, бизнес эерэг нааштай байна. Харин дажгүй бизнесийн санал орж ирвэл эр зориг гаргаж шийдэмгий хандаарай. Гахайнууд хэзээд өөрийн сонгон ажиллаж буй салбартаа шаардлагатай авьяас, ур чадваруудыг эзэмшсэн байдаг. Тиймдээ ч удирдлагаасаа урамшуулал, цалингийн нэмэгдэл хүртэх нь элбэг. Ажил мэргэжлээ солих санаатай бол энэ жил цаг нь иржээ. 
 
Мөнгө санхүү: Таны ажил урагштай байх тусам таны данс зузаарна. Энэ зарчмыг хонь жилд мөрдөх хэрэгтэй. Та мөнгөтэй болох үедээ бусдад үргэлж өгөөмөр байсан бол энэ жилийн турш тэр зангаа бага зэрэг өөрчилж, дансандаа хэдийгээ хийчихээд дараа нь бусдад гар сунгах тухай бодоорой. Эс бөгөөс дансаа улайлгаж, өөрөө бусдаас гуйх хэрэг гарч мэднэ. Хавар сугалаанд оролцоод үзэхэд гэмгүй. Хонь жил гэнэтийн бэлэг, өгөөж, гэнэтийн олз омгийг бэлэглэж байна. Харин мөрийтэй тоглоом буюу тооцоолоогүй хөрөнгө оруулалт биш гэдгийг сануулж байна.
 
Хайр дурлал: Гахайнууд хэтэрхий цайлган, уужуу тайван учир хайр дурлалын асуудалд ч энэ мэтээр хандах гээд байдаг. Өөрийн хайраа олсон бол түүндээ хармын сэтгэлээр хандахад гэмгүй. Энэ нь та хоёрын харилцааг улам батжуулж, гүнзгийрүүлнэ. Гэхдээ харын сэтгэлээ хэтрүүлж болохгүй. Донжийг нь олж, хэмжээг нь тааруулахгүй бол та хоёрын дундах хэрүүл, маргааны үндэс эндээс ургаж болзошгүй. Энэ нь сэтгэл тайван бус болгож харамсах алдаа гаргах суурь болох вий. Анхаарал халамж тавьж, хэцүү байсан ч хайртай хүнийхээ яриаг хүлээцтэй сонсоорой. Хэрэв та хайраа хайж байгаа бол энэ жил та эрснээ олно. 
 
Эрүүл мэнд: Хонь жил гахайнуудын эрүүл мэндийг адислан ивээжээ. Тэглээ гээд өөрийгөө өөгшүүлж, эрүүл мэндээ анхааралгүй орхи гэсэн үг биш. Ямагт идэвхтэй хөдөлгөөнтэй байж, идэш хоолондоо анхаар. Согтууруулах ундаа, тамхинаас хол байхыг сануулж байна. Эрүүл хоолны дэглэм барих нь таны зайлшгүй хийх ёстой ажлын нэг шүү. Хэдийгээр хонь жил таны эрүүл мэндэд анхаарч байгаа ч эрүүл мэнд тань өгсөж, уруудахын байнгын хөдөлгөөнд орж мэднэ. Өдөр тутмын хэв маягаа өөрчилж, шинэлэг байдлаар дэглэмээ өөрчлөөрэй. Нүдэндээ илүүтэй анхаарахыг сануулж байна.
 
 
 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %