“Эрдэнэт сувилал” цогцолборын харьяа Хүнсний эрүүл ахуйн хяналтын багаас халуун хоол үйлдвэрлэлийн чиглэлээр манай үйлдвэрт гэрээгээр ажилладаг “ХААН хүнс Эрдэнэт”, “Боса катеринг”, “Анаг”, “Од дөл” компанийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг чанаржуулах зорилготой хяналтын хуудас боловсруулан оны эхнээс хэрэгжүүлжээ. Өнгөрсөн лхагва гарагт АБК-ийн 6-р давхрын хурлын танхимд дээрх ажлын үр дүн, халуун хоолны үйлдвэрлэл, түүний ариун цэвэр, аюулгүй байдлыг тойрсон асуудлаар “Эрдэнэт сувилал” цогцолбор, ХАБЭА-н хэлтэс, “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, халуун хоолны гэрээт компаниудын төлөөлөл хэлэлцлээ. Хурлын эхэнд Хүнсний эрүүл ахуйн хяналтын багийн ги-шүүн, хоол зүйч Б.Батцэцэг, хүнсний эрүүл ахуйч Б.Энх-Од нар гэрээт компаниудад хийсэн шалгалтын дүнг мэдээлэв. Мэргэжилтнүүдийн мэдээлэлд нэр бүхий компаниуд дээр хоол бэлтгэх технологийн процесс, ажилчны гарын болон хоолны савын ариун цэвэр, зөөвөрлөх горим, хадгалах орчин алдагдсанаас дам бохирдолтоор дамжин зарим салат, зуушны шинжилгээний дүн муу гарсныг дурдлаа. Мөн зарим бүтээгдэхүүний хадгалалтын го-рим алдагдсан, устгалын прото-кол хөтлөөгүй, талхыг түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалсан, нэг загварын шаазан эдлэлгүй, хоол зүйч ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн ч заавар зөвлөлгөө өгсний үр дүнд ихэнх дутагдал арилжээ. Давтан шинжилгээгээр муу гарсан элэгний нухашийг цэснээс хассан байна. Дээрх зөрчлүүд “Анаг” компанийн үйл ажиллагаанд илүүтэй илэрчээ. Тендерээр хүчин чадлаас нь давсан багц өгснөөс шалтгаалан хоол үйлдвэрлэлийн стандарт мөрдөхөд хүндрэлтэй байгаа тул цаашид тендерийн шалгаруулалтын комисст мэргэжлийн хүмүүс оролцуулахыг Эрүүл ахуйч санал болголоо. Хяналтын хуудас нь 340 оноотой бөгөөд, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэлийн технологийн зөрчил 2 улирал дараалан 29 хувиас дээш гарах тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай компаниудад анхааруулав. Мэдээллийн төгсгөлд Хүнсний эрүүл ахуйн хяналтын багийнхан Үйлдвэрийн харьяа хоолны цэгүүдэд хяналт шинжилгээ хийхэд машин шаардлагатай байгааг үйлдвэрийн захиргаа анхааралдаа авахыг хүслээ. Мэргэжилтнүүд мэдээлэл хийсний дараа гэрээт компаниуд хэрхэн ажилласнаа тайлагнав. Тэд нэгнийхээ тайланг анхааралтай сонсож, дэлгэц дэх зарим мэдээллийн зургийг гар утсаараа авч харагдсан. Туршлага солилцох боломж бүрдсэн бололтой. Үүний дараа “Эрдэнэт сувилал” цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг, ХАБЭА-н хэлтсийн эрүүл ахуйч О.Алтансүх, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар нар санал нэмэрлэв.
Хурлын хөтөлбөрт Захиргааны удирдлагын зүгээс Хүний нөөцийн хэлтсийн ажилтан Д.Алтангэрэл, ажиллагчдын халуун хоолны асуудлыг бодлогоор зохицуулдаг ХАБЭА-н хэлтсийн дарга нар оролцоно гэжээ. Энэ хүмүүс яагаад ирсэнгүй вэ гэсэн асуултаар Үйлдвэрийн үйлдвэрчний холбооны дарга Н.Батбаатар яриагаа эхлэв. Тэрээр цааш нь “Тодорхой баримтууд гарлаа. Хоол үйлдвэрлэж буй зарим газарт мөөгөнцөр үүссэн байна. Аймгийн мэргэжлийн хянал-тын газрын шаардлагаар “ХААН хүнс” компани засвар хийж байна. ГХА-ийн хоолны газар мөөгөнцөр үүссэн байна. Хоолны өртөг “ХААН бууз” компанийх 7800, “Анаг”-ийнх 5800 төгрөг байдаг гэх юм. Эдгээр компанид хоолны чанар өртгөөс шалтгаалан өөр байдаг уу. Үүнийг тэнцвэржүүлэх талаар асуудлаа тавиач. Хүнсний эрүүл ахуйн хяналтын багийн арчдас, хоолны шинжилгээгээр “Анаг”-т зөрчил их байгаа тухай мэргэжилтнүүд мэдээлэлдээ дурдлаа. Энэ нь ажлын байртай нь холбоотой байж болох талтай. Хяналтын багийн гишүүд шалтгааныг тодруулж мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Ажлын байрыг манай үйлдвэр хариуцах учраас үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Ажилчдын эрүүл мэндийн төлөө бид нэгэн зорилготой болохоор Хүнсний хяналтын багийн графикт шалгалтын үед унаа тэргээр тусалъя гэв.
Дараа нь гэрээт компаниудын ажилтнууд зовлон жаргалаа хуваал-цаж нээлттэй ярилцав. Шөнийн ээлжийн ажилчид 19 цагаас нэг хоол, 00 цагаас хоёр хоол өгч буйг, 19 цагаас хоёр хоол, 00 цагаас нэг хоол идэх сонирхолтой байгаа гэсэн саналыг дамжуулав. Ингэж өөрчлөхөд зөрүү мөнгө шаардлагатай бололтой. Мөн зөөврийн хоолны халууны хэм байнга алдагдалтай, хоолны гадаад байдал өөрчлөгддөг тухай хэлэлцээд технологио өөрчлөх талаар жич ярилцахаар болов. Энэ үеэр “Од-дөл” компанийнхан зарим нь олон хүн хооллож ачааллаа дийлэхгүй байхад бид тендерт авсан багцаасаа цөөн хүн хооллож, бараг алдагдалд орж байна гэснээр бие биедээ ширүүхэн үг шидэж, маргаан болох дөхөхөд тендерийн тухай асуудлыг энд ярихгүй, комисс шийдэх асуудал гэж тендерийн комиссын гишүүн Ерөнхий эмч Ж.Ганчимэг хэлснээр дахин энэ талаар сөхсөнгүй.
Ийнхүү манай үйлдвэрийн ний-тийн хоолны гэрээт компаниуд “Эрдэнэт сувилал” цогцолборын санаачилгаар, хийсэн анхны уул-залт үр дүнтэй боллоо гэж дүгнэв. Захиргаанаас эрх мэдэл бүхий хүмүүсийг байлцуулахыг хурал зохион байгуулагчдаас хүслээ. Энэ мэтээр улирал тутамд ажлаа тайлагнаж байхыг Хүнсний эрүүл ахуйн хяналтын багийнхан зарлав.
Бид энэ үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.
“Эрдэнэт сувилал” цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг:


-Өнөөдөр “Эрдэнэт сувилал” цогцолбор ХАБЭА-н хэлтэс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээтэй ажиллаж буй компаниуд хамтран зохион байгуулсан 1 сарын ажлын талаар тайлан мэдээлэл хийлээ. Оны эхний сард энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад Хүнсний эрүүл ахуйн хяналтын хуудсанд заасан үзүүлэлтүүдийг хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна. Ерөнхий эмчийн тушаалаар Хүнсний хяналтын баг шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажиллан, ажилчдад хүргэж байгаа хоолны шим тэжээл, ариун байдал, хэмжээ зэрэгт хяналт тавьж, зөвлөлгөө өгч байна. Үүний үр дүнд зөрчил дутагдлыг бага дээр нь засч, нийт ажилтан ажиллагчдаа эрүүл хүнсийг зөв технологи, аргачлалаар боловсруулан зөв цэсээр олгож байна. Компаниудын ажлаас үр дүнтэй сайн тал харагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний сонголтонд маш сайн анхаарч байна. Хоол үйлдвэрлэлийн явцад шим тэжээлийн харьцаа, хоолны хэмжээнд хариуцлагатай хандаж байна. Мөн хяналтын явцад хоол хүнсэнд хийгдэж байгаа шинжилгээнүүдийг тогтмолжууллаа. Хоол хүнсний аюулгүй байдлын халдвар хамгааллын дэглэм гэж байна. Эрүүл ахуй, хоолны технологи, хоол зүй шим тэжээлийн асуудал, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа тохижилт, гэрэлтүүлэг, ариун цэвэр нэгдэж хүний эрүүл мэндийг хангана. Хооллож буй танхим хэр гэрэлтэй өнгөлөг байна. Тэр хэрээр хоол идэх гэж буй хүний сэтгэл эерэг байна. Нэг талаас хоол үйлдвэрлэлийн процессыг сайжруулж, тоног төхөө-рөмжийг шинэчлээд өрөөг нь тохижуулж өгөх. Нөгөө талаас хувь хүн өөрөө зөв хандлага, зөв сэтгэлтэй байх ёстой. Би өнөөдөр үнэхээр сайхан хооллоно шүү гэсэн сэтгэлтэй орж ирэхэд хоол сайхан л харагдана. Өнөөдөр ямар л хоол өгөх бол доо гэж бодоход хичнээн сайхан хоол байсан ч тэр хүний анхны сэтгэгдлээр л харагдана. Тийм болохоор хувь хүн өөртөө зөв хандлага бий болгох хэрэгтэй. Ажиллагчид хувийн ариун цэвэр сахиж, зөв хооллох дадалтай байх ёстой юм. Гар угааж хооллодог дадлыг хэвшүүлэх чиглэлээр өргөн арга хэмжээ зохион байгуулсан. Компаниуд энэ үйл ажилллагаанд идэвхтэй оролцсон. Ажилчдын оролцоо хамтын ажиллагаа, үйлд-вэрийн дэмжлэг ч сайжирсан. Эрдэнэт үйлдвэр хоол хүнсний аюулгүйн хяналтын системийг хэрэгжүүлэх ажлын анхны гарааг эхлүүллээ. Энэ чиглэлд “ХААН хүнс” компани зарим тоног төхөөрөмжөө шинэчлэн, засвар үйлчилгээ хийж эхэллээ. Хоол үйлдвэрлэлийн про-цесс автоматчлагдсан ариутгалтай үүдээр ороод гардаг байх ёстой. Энэ системийг хэрэгжүүлснээр нийтийг хамарсан хоолны хордлого хоол хүнснээс шалтгаалсан аюул эрс-дэлийг бууруулах ач холбогдолтой юм. Манай үйлдвэрийн зүгээс засвар үйлчилгээг эхлүүлэх хэрэгтэй байна. Бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Тоног төхөөрөмжийн асуудлыг тухайн аж ахуйн нэгж компани хариуцах ч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтанд үйлдвэрээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эрүүл ажилтантай байж хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ.
Хоол зүйч Б.Батцэцэг:


-Хүнсний эрүүл ахуйн хяналтын баг нь хоол зүйч, хүнсний эрүүл ахуйч, халдвар судлагч гэсэн 3 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоол үйлдвэрлэлийн тех-нологи, халдвар хамгаалал, хүнс-ний хадгалалт тээвэрлэлт, эрүүл ахуйн чиглэлээр хяналт тавьж зөвлөлгөө өгдөг. Гэрээт компаниудад хоол хүнс хадгалах, зөөвөрлөх, бо-ловсруулахтай холбоотой хоол үйлд-вэрлэлийн технологийн зөрчил нилээд байснаас хяналтын хуудсыг мөрдүүлсэн. Хяналтын хуудсыг 3 сарын турш боловсруулсан. Энэ үед тухайн хяналтын хуудсан дахь үзүүлэлтүүдийг бүх гэрээт компанийн удирдлага ажилчдад танилцуулсан. Ийм чиглэлээр шалгана, танайх үүн дээрээ алдаад байна гэдгийг анхааруулсан учраас хяналтын хуудас мөрдөж эхэлснээс хойш арчдас дээжийн үнэлгээ сайжирсан. Хоол үйлдвэрлэлийн технологийн зөрчил 40 хувиар буурсан.
Тогтсон цэсгүй байсан бол, одоо цэс гаргаж мөрдөж хэвшсэн. Ийм амжилттай байгаагаас гадна зөв хооллохыг сурталчилсан, ажилчдын эрүүл мэндийг дэмжсэн олон ажил зохион байгуулж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ихэнх ажилтан хоно-гийн хоолны 40 орчим хувийг ажлын байрандаа иддэг. Иймд ажлын байранд олгодог хоол зөв боловсруулсан эрүүл хүнс байх нь ажиллагчдын эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй.
“Од дөл” компанийн менежер Ө.Цэрмаа:


-Бид өнгөрсөн оны 11-р сарын 1-нээс Хүдрийн ил уурхайн ажилчдыг халуун хоолоор хангах гэрээгээр үйл ажиллагаа эхэлж, 3 сар ажиллалаа. Энэ хугацаанд бид ажилчдын тав тухтай хооллох нөхцөлийг хангахын тулд засвар үйлчилгээний ажил нилээн хийлээ. Эрүүл ахуй талаасаа салат, мах, ширхэгийн хоол бэлтгэх өрөөг тус тусад нь гаргасан. Бид энэ хугацаанд ажилчдаас олон удаа санал асуулга авлаа. Нийт санал асуулгын дүнгээр 80 орчим хувь нь хоолны чанар, сонголтыг маш сайн гэж хариулсан. 20 хувь нь сонголтыг улам олон болго гэсэн санал өгсөн. Энэ нь муу гэсэн үзүүлэлт биш болохоор ажилчдын сэтгэл ханамж 100 хувь гэж бид үзэж байна. Өдөрт 6-7 төрлийн сонголттой хоол өгч байна. Зөөврөөр өдөрт 140-160 хоол гардаг. Зөөврийн хоолонд их анхаардаг боловч хоолны хэм жаахан буурч очиж байгаа. Зөөврөөр тэсрэх бодисын үйлдвэр, уурхайд ажиллаж буй хүмүүст хоол хүргэдэг. Зөөврийн хоолны сонголтыг олон болгож өгөөч гэсэн хүсэлт ирдэг ч зөөврийн хоолны сонголт хүндрэлтэй байдаг. Утсаар санал авч, 1, 2-р хоол, салатыг 3 долоо хоногт давтагдахгүйгээр олгодог.
Бидэнд зөвлөн тусалдаг, чиг-лүүлдэг Хүнсний эрүүл ахуйн хяналтын бидэнд хэрэгцээт нөхцөл байдлыг хангаж өгдөг Хүдрийн ил уурхайн цех, хэсгийн дарга нарт баярлалаа. Эхний 3 сард бидний ажилд алдаатай, мэдэхгүй зүйл их байсан. Ажилчдын санал сэтгэлд нь нийцүүлэн ажиллахыг хичээж, бидний ажил өдрөөс өдөрт зөв гольдролдоо орж байна. Өөрөөр хэлбэл ажилчид бидний ажилд тусалж байна. Бид цаашдаа улам сайн хичээн ажиллах болно. Хооллох үйл ажиллагаа цэгцэрч байна. Ажилчдын зүгээс цаг баримталдаггүй, хооллох соёл дулимаг, гарын ариун цэвэр сахидаг дутагдал байсан. Үүнд бага багаар сургаж байна. Бид бие биедээ харилцан туслах үйлчилгээ үзүүлдэг.
“ХААН хүнс Эрдэнэт” компа-нийн эмчилгээний хоол зүйч С.Сарантунгалаг:


-“Эрдэнэт” үйлдвэрийн Хоолны
эрүүл ахуйн баг халуун хоолны компаниудтай зөвшилцөн хяналтын хуудас гаргасан. Бид нэг сарын хугацаанд Хүнсний эрүүл ахуйн
хяналтын багийн тавьсан шаард-лагуудыг бүгдийг биш ч гэсэн тодор-хой хэсгийг нь биелүүлэх зорилт тавин үр дүнтэй ажилласан. Шалгалтын хуудас нь эрүүл ахуй, түүхий эд бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэл, хүний нөөц гэсэн 4 багц асуулгатай. Манай компанид мэргэжлийн болон мэргэшсэн бо-ловсон хүчин хангалттай ажил-ладаг. “Эрдэнэт” үйлдвэрт хоолны үйлдвэрлэл явуулдаг гэрээт компаниудаас орон тооны хоол зүйчтэйгээрээ ялгардаг. Иймд шим тэжээлийн талаар арай илүү бодлоготой ажилласан юм болов уу гэж харагдаж байна. Хоол үйлдвэрлэлээс гадна хоолоор дам-жуулан хүний эрүүл мэндийг хэрхэн сахин хамгаалах вэ гэдэг нь хоол зүйн асуудлын гол хэсэг байдаг. Тиймээс бид эмчилгээний хоол, бусад хоолны нэр төрөл, хачрын сонголт, хоолыг хооронд нь хэрхэн зохицуулж хэрэглэх тал дээр арай давамгай ажиллаж байгаа тайлан-гийн явцаас харагдлаа. Ажилчдын хувийн ариун цэврийг сахиулах, “Цэвэр гар санитол” аян өрнүүлсэн. Үйлдвэрийн ажиллагчид өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хооллохын өмнө гар угааж хэвших хэрэгтэй байна. Хувь хүний эрүүл мэндийг хүнсээр дамжуулан сахин хамгаалах аргыг боломжит хэмжээгээрээ авч хэрэгжүүлж байгаа. Цайны, сармисны, дархлааны өдөрлөгийг хийсэн. Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг хоолоор дамжуулан сайжруулах, шим тэжээлийн бо-ловсролыг нэмэгдүүлэх ажлыг түлхүү хийж байна. Манайхан цайны хажуугаар кофе уух сонирхолтой. Гэтэл энэ бол хоорондоо зохицдог-гүй. Манайхан хоолны хажуугаар сүүтэй цай уух сонирхолтой, сүү мах хоёрыг ходоод боловсруулахад ачаалал их өгдөг. Ажиллагсдын дунд 30-аад хүнээс санал хүсэлтийн дэвт-рээр дамжуулан сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Зөөврийн хоолны амт чанарын талаар эргэж залгаад асуудаг. Байнга холбоотой ажилладаг болохоор сэтгэл ханамж өндөр байдаг. Цаашдаа үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, ямар ч хоол бохирдолгүй байх тал дээр анхаарч ажиллана.
Я.ЭНХТУЯА















