Жил бүрийн цагаан сарын баярын өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн цехүүд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн пүрэв гарагт компанийн Хүний нөөцийн хэлтсийн удирд-
лагууд Ерөнхий захиргааны ахма-дуудыг “Москва петушки” ресторанд хүлээн авч, ёслол төгөлдөр хүндэт-гэл үзүүлэв. “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл 1470 гишүүнтэйгээс Ерөнхий захиргааны харьяалалтай 69 ахмад байдаг аж. Энэ үеэр Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр 75-аас дээш настай дөрвөн ахмадад 100, бусдад нь 50 мянган төгрөг, гарын бэлэг гардуулав. Тэрээр компани хэдийгээр санхүү, эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа ч ахмадуудад үзүүлэх халамж, үйлчилгээнд гар татахгүй байх бодлогыг үйлдвэрийн удирдлагууд баримтлан ажиллаж байна гээд энэ өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ахмадуудын дансанд цагаан сарын баярын хишиг 45000 төгрөг орсныг дуулгасан. Сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн зоогийн ширээний ард тухалсан ахмадуудад Ш.Батдэлгэр дарга эрүүл энх урт удаан наслахыг ерөөв.
Энэ үеэр зарим ахмадын сэт-гэгдлийг сонссон юм.
Ерөнхий захиргааны Ахмадын зөвлөлийн дарга С.Баатар:

-2007 онд би өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Энэ ондоо Ерөнхий захиргааны Ахмадын зөвлөлийн даргаар сонгогдсон. Одоо найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 78 хүн тэтгэвэрт гарч, 9 буурлаа бурхны оронд үдлээ. Намайг Ахмадын зөвлөлийн даргаар ажиллах хугацаанд Ерөнхий захиргаа, Хүний нөөцийн хэлтэс жил бүр баяр болгоноор, тодорхой томоохон ойгоор ахмадуудаа хүлээн авч цайллага дайллага хийж, шагнал урамшил өгч, төрийн болон сал-барын шагналуудад нэр дэвшүүлэн тодорхойлж ирсэн. Энэ уламжлал өдий хүртэл үргэлжилж хайр, хишгээ үзүүлж байгаад манай хөгшчүүл их баярладаг. Улс оронд болон манай үйлдвэрт санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч ахмадууд биднийгээ хүлээн авч, дайлж, хишгээ хүртээн ирж буй хонин жилд эрүүл энх байхыг бэлгэдэн ерөөсөнд туйлын баяртай байна. Манай ахмадууд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууддаа өндөр сэтгэгдэлтэй явдаг.
Д.Цанжид

-Манай үйлдвэрийн Хүний нөө-
цийн хэлтэс Ерөнхий захир-гааны ахмадуудыг жил бүр хүлээн авдаг. Миний хувьд тэтгэвэрт гараад гурав дахь жилдээ орж явна. Үйлдвэр маань санхүү, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгааг ахмадууд ойлгодог. Ийм үед ч ахмадуудаа хүлээн авч, бэлэг, дурсгал өгч баярлуулдаг уламжлалаа хадгалж байгаа нь үнэхээр сайхан. Би энэ үйл ажиллагаанд Улаанбаатараас зорьж ирлээ. Манай эгнээнд олон ахмад шинээр нэмэгдсэн байна. Нийслэлд бол зарим байгууллага ахмадуудаа хүлээн авах нь битгий хэл ажилчдаа цомхотгоод цалингаа өгч чадахгүй, хаалгаа барих нь холгүй л байна. Тэгэхэд манайх хэзээний нийгмийн хариуцлагатай, өгөөжтэй сайхан үйлдвэр.
2014 онд олон ахмадыг гадаадад аялуулсан. Би 2013 онд Утай руу аялж байсан. Ер нь хүн тэтгэвэрт гараад гэртээ суухаар хэн намайг дуудах бол гэж боддог болчихдог юм байна. /инээв/ Сая Туяа эгч маань өөрийгөө “Горьдлого” компанийн захирал болчихсон гэж ярилаа. Биднийг дуудаад ийм ажилд оролцоорой гэж хэлэхэд сайхан байдаг юм. Би бодохдоо ахмадуудыг заавал гадаад оронд биш, хавар, намрын дулаан улиралд Монголынхоо сайхан орноор аялуулж байгаасай гэж хүсдэг. Бидэнд очиж үзээгүй олон газар бий шүү дээ.
2015 онд үйлдвэрийн маань ажил амжилтаар дүүрэн, зэсийн үнэ өндөр байгаасай л гэж хүсч байна.
















