Сар шинийн баярыг угтан “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын хэлтсийн хамт олон ахмадуудаа Архивын товчооны байранд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн ажиллагаанд Тамгын хэлтсээс өндөр насны тэтгэвэрт гарсан С.Баатар, С.Жавзандулам, О.Дариймаа, С.Гэсэр, Г.Тожгоо нарын ахмад оролцов. Ахмадууддаа хүндэтгэлийн зоог барьж, Архивын товчооны үйл ажиллагаатай танилцууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр, хүний нөөц хариуцсан Бичиг хэргийн мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар хүрэлцэн ирж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулан өгсөн. Уг үйл ажиллагааг Орчуулгын товчооны дарга Э.Бямбаа удирдан, Ө.Цэрэнханд, Б.Одонтуяа, С.Батдолгор, О.Дариймаа нар зохион байгууллаа.
Тамгын хэлтэс ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















