Энэхүү бичлэгийн уралдаанд заводын ажилтан, ажиллагсад, хүүхдүүд оролцох юм. Засвар механикийн заводын хөгжлийн түүх, ахмад үеийнхний дурсамжийг тэмдэглэн үлдээх, залуу ажилтнуудад сурталчилан таниулах, эцэг эхийнхээ ажил мэргэжлээр бахархах, мэргэжил сонгоход нь туслах зорилгоор зохион байгуулж буй тус уралдааныг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэл зарлаж байна. Засвар механикийн заводын ажилчид “Миний завод” сэдвээр, Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчид “Миний аавын /ээж/ ажил” сэдвээр оролцоно. Уралдаанд оролцох бичлэгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын Хүний нөөцийн албанд, эсвэл otgon_ch@erdenetmc.mn хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 9935-1924 дугаарын утаснаас лавлаарай.















