Нийгмийн хариуцлагаараа жишиг тогтоогч Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон талт бодлого хэрэгжүүлж ирсний нэг хэлбэр нь захиргаа болон Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулдаг Хамтын гэрээ юм. Энэ сарын 18-нд хоёр тал 2017 оны Хамтын гэрээний хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар 100 хувь хэрэгжсэн гэж дүгнэлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Хамтын гэрээг жил бүр байгуулан дүгнэж ирсэн бөгөөд энэ удаагийн гэрээний биелэлт 100 хувийн хэрэгжилттэй байгаа нь өмнөх жилүүдээс онцлогтой юм.
Хоёр тал цаашид компанийн үнэт баялаг болсон ажиллагсдынхаа эрх ашгийн төлөө шинэ түвшинд хамтран ажиллах зорилт тавин 2018 оны Хамтын гэрээг хэлэлцэх үйл явцыг хууль, дүрмийн дагуу үргэлжлүүлж байна.















