Энэ сарын 5, 6-нд үйлдвэрлэлийн цехүүд 2014 оны үйлдвэрлэл, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа хамгаалсан. Жил бүр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд болон хэлтсийн дарга орлогч, ерөнхий мэргэжилтнүүд оролцсон балансын төв комисст цехүүдийн дарга, эдийн засагч нар өнгөрсөн оны үйлдвэрлэл, санхүү, аж ахуйн ажлын үр дүнгээ дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлдэг. Тайлан хамгаалалтад үйлдвэрлэлийн 16 цех оролцож, Баяжуулах фабрик, Хүдрийн ил уурхай, Цахилгаан цех бүрэн дүүрэн хангалттай буюу “Онц”, Геологи хайгуулын анги, Материал техникийн хангамжийн бааз хангалттай буюу “дунд”, бусад цех “Сайн” дүнтэй хамгаалсан байна.















