Сар шинийн баярын өмнө “Эрдэнэт” үйлдвэр хөдөлмөрийн аваргуудаа шалгаруулдаг уламжлалтай. 17-р жарны “Ялгуусан” хэмээх модон морь жилийн хөдөлмөрийн аварга тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд Уурхайчин соёлын ордны их танхимд болно. Хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий ажилтнуудыг “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, тус бүр 5 сая төгрөг, “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аваргаар шалгарсан 33 ажилтныг “Аваргын од” тэмдгээр шагнаж, тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулах юм. Ёслолын үйл ажиллагааг “Эрдэнэт” телевиз шууд дамжуулна.
“Эрдэнэт” үйлдвэр хөдөлмөрийн аваргуудаа шалгаруулна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















