Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсгийн цагт 3000 тонн хүдэр тээвэрлэдэг 18-р конвейрт суурилуулах шинэ хөтлүүрийг өнөөдөр хүлээн авлаа. Энэ тоног төхөөрөмжийн угсралтын ажил гуравдугаар сард эхлэнэ. Шинэ хөтлүүрийг 18-р конвейрт суурилуулснаар цагт 3500-3600 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай болно.
“Эрдэнэт” үйлдвэртэй энэ чиглэлээр хамтран ажиллаж буй Герман улсын “Сев Евро Драйв” компани нь конвейрын тоног төхөөрөмжийг уурхайд нийлүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон жилийн туршлагатай ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 18-р конвейр нь Баяжуулах фабрикийн Төв корпусын 9 тээрмийг хамгийн жижиг хэмжээний хүдрийн нөөцөөр хангадаг. Үйлдвэрийн тасралтгүй ажиллагаатай конвейруудыг ийнхүү шинэчилж байгаа нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахаас гадна үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна.















