С.Дангаасүрэн
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 22-р хуралдаан өнөөдөр болов. Тус хуралдаанаар аймгийн Засаг даргыг томилуулах санал гаргаж уламжлах тухай, Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх журам батлах тухай хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 67,7 хувь буюу 21 төлөөлөгчийн саналаар Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшсэн С.Дангаасүрэнг дэмжиж, томилуулах саналыг Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт уламжлахаар боллоо. Аймгийн МАН-ын бүлэг санал хураалтад оролцсонгүй.
Өнөөдрийн ИТХ-ын хуралдаанаар Орхон аймгийн 2015 оны тодотгосон төсвийг хэлэлцэх байсан ч төсвийн төслийг дахин боловсруулж, зарим зардлыг танах шаардлагатай гэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн олонх нь үзсэн учраас хойшлуулсан билээ.
















