“ЭрдСүлж” компани ажлын хувцасны материалыг нано технологиор боловсруулна

“Эрдэнэт” үйлдвэрийн “ЭрдСүлж” ХХК нь 2014 онд 1 тэрбум 435 сая 725 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төлөвлөгөөг 104,5%-иар, орлогын төлөвлөгөөг  106,3 %-иар тус тус биелүүлэн 140 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ хугацаанд  толгой компани болох Эрдэнэт үйлдвэр ХХК  нь  нийлүүлсэн бүтээгдэхүүний орлогыг цаг хугацаанд нь төлж байсан учраас материал нийлүүлэлт, татвар төлөлт, цалин хөлс олголтонд эерэгээр нөлөөлж, 2014 оны гэрээний заалтууд нь биелэгдсэн байна. “ЭрдСүлж” ХХК нь зардал хэмнэх төлөвлөгөөний дагуу 2013 оны бүтээгдэхүүний өөрийн өртгийг 8,5-13,5 хувиар бууруулж  “Эрдэнэт” үйлдвэрт 99.1 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна.

Тус компани 2014 онд шинээр олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгын дагуу удирдлагын болон ИТА-ны өвөл, зуны  шинэ загварын ажлын хувцас, мөн үйлдвэрийн ажилтнуудын хэрэгцээнд зориулан өвлийн дотуур хувцас, ажилчдын зуны зориулалтын цамц шинээр үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрийн үндсэн материалын эсгүүрийн дараа гарах  хаягдал өөдсийг ашиглан 30 гаруй нэр төрлийн зүймэл даавуун бүтээгдэхүүнийг шинээр хийж, “Хүрэнбулаг” үйлчилгээний төвийн нэрийн барааны дэлгүүрээр зах зээлд худалдан борлуулж байгаа юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн цехүүдийн захиалгын дагуу овор ихтэй бүтээгдэхүүнийг 2014 онд үйлдвэрлэсэн нь “ЭрдСүлж” компанийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, ажилчдын ур чадвар өндөр байгааг харууллаа. Цаашид ч ийм төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой учраас захиалга авч байна. Орхон аймгийн үйлдвэр аж ахуйн газрууд, компаниуд, хувь хүмүүсийн захиалгын дагуу асар, өвлийн хослол, машины бүтээлэг, нүүрэвч, суудлын бүрээс, харуул жижүүрийн хамгаалалтын болон ёслолын хувцас, спортын ажилтнууд, байгаль хамгаалагчид, эрчим хүчний ажилтнуудын ажлын хувцас гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна. “ЭрдСүлж” компани 2014 онд Уул уурхайн нээлттэй хаалганы өдөрлөг, БНХАУ-ын Эрээн хотноо болсон олон улсын үзэсгэлэн худалдаа, Эрдэнэт хотод зохион байгуулагдсан дөрвөн удаагийн үзэсгэлэн, худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ сурталчилжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүд “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”-ыг биелүүлэн ажилладаг. Тус компани ч №1 хэрэглэгчид болох “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын санал, шүүмжлэлийг хүлээн авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ тусгасан байна. Тус компани тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж, 5 оёотой хэрээсний, төрөл бүрийн хатгамал болон лого оёх зориулалттай машин шинээр суурилуулжээ. Мөн үйлдвэрлэлийн  үйл ажиллагааны дотоод хяналтыг сайжруулах, хулгай, гал, усны аюулаас сэргүүлэх зорилгоор 23 цэгт камер байрлуулан хянаж байна.

Машин техникийн бэлэн байдал арчлалт хамгаалалт, ашиглалтыг сайжруулах үүднээс гурван машины гараажийн барилга барьж ашилалтад оруулж, компанийн орчин, ажлын байрны орчныг сайжруулан цехийн үүдний хэсэг, гадна засвар тохижилт, шинээр саун, харуулын байрны тохижилтыын ажлыг хийжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн охин компани болох “ЭрдСүлж” ХХК нь 2015 онд үйлдвэрлэлийн өртөг зардал бууруулж, ашгаа нэмэгдүүлэх, ажилчдаа мэргэжлийн сургалтанд хамруулж, бие даан хөгжих бололцоогоор хангах, ажлын хувцасны технологи, загварыг тасралтгүй сайжруулж, нэхмэл бээлий, дуулганы доторх малгай, захиргааны ажилтнуудад зориулсан хөнгөн хувцаснууд гэх мэт бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна. Ажлын хувцасны аутсорсингийн туршлагыг нэвтрүүлж, ажлын хувцасны материалыг нано технологоор боловсруулан бүтээгдэхүүн хийж үйлдвэрт нийлүүлэх, ажлын хувцас, хүүхдийн хувцас гэсэн чиглэлээр брэнд бий болгох, зүймэл даавуун материалаар хийх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “ЭрдСүлж” компанийн ТУЗ-ийн зөвшөөрсний дагуу даавууны жижиг үйлдвэр байгуулах төслийг 2015 онд бүрэн гүйцэтгэх юм байна. Орон нутаг болон улсын хэмжээнд цаашлаад БНХАУ, ОХУ-ын гадаад зах зээлд бүтээгдэхүүний нийлүүлэх зорилтыг 2015 онд дэвшүүлэн ажиллаж байгаа юм. 

Зүүмэл даавуун бүтээгдэхүүн

 

Дэлгүүрт буй зүймэл даавуун бүтээгдэхүүнүүд

 

Геологи хайгуулын ангийн захиалгаар хийсэн өрмийн машины бүтээлэг / Хэмжээ 3.0 х 10.0 х 3.0 х 9.5/ 

/

 

Гоёлын хувцасны зарим загвар

Хувь хүмүүс болон албан  байгууллагын захиалгаар хийсэн асар    /Хэмжээ 3 х 6 х 2.5 мөн 5 х 8 х 2.5/

 

Цанын баазын захиалгаар хийсэн цасны хослол

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %