ШУТИС-ийн эрдэмтэн багш, төгсөгчдийн зөвлөлгөөн боллоо

Монгол улсын ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн эрдэмтэн багш, төгсөгчдийн уулзалт зөвлөлгөөн өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Уурхайчин соёлын ордонд боллоо. Зөвлөлгөөнд тус сургуулийг төгссөн, “Эрдэнэт” үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, удирдлагууд, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн оюутан, эрдэмтэн, багш нар оролцсон. Мөн урилгаар Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг, зөвлөх профессор Я.Гомбосүрэн, Монгол улсын гавьяат багш Я.Чулуун, доктор профессор Ц.Цэвэгмид нарын 20 гаруй эрдэмтэн оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн талаар өөрсдийн саналаа хэллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг зөвлөлгөөнийг нээж хэлсэн  үгэндээ уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд ШУТИС-ийн төгсөгчдийн оруулсан хувь нэмэр их гэдгийг онцолсон.

Монгол улсын ШУТИС-ийн ГУУИС-ийг төгссөн 120 инженер техникийн ажилтан “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байна. Тэднээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат, Механикийн хэлтсийн орлогч дарга Б.Чинзориг, Геологи маркшейдерийн хэлтсийн дарга М.Дамдинсүрэн, Материал техникийн хангамжийн хэлтсийн орлогч дарга Д.Нацагдорж, Техникийн хэлтсийн Тэргүүлэх эрчим зүйч Б.Хээрийнбаатар, Үйлдвэрийн хэлтсийн ерөнхий диспетчер Б.Мөнхнасан, Эдийн засаг маркетингийн хэлтсийн товчооны дарга О.Эрдэнэбат, Чанар хяналтын хэлтсийн технологич инженер О.Баттогтох, эдийн засагч Б.Ариунцэцэг, Хүдрийн ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн дарга Д.Нямдорж, мөн ХИУ-н ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Б.Отгондаваа, Үйлдвэр техникийн товчооны дарга П.Түвшинжаргал, Хүний нөөцийн тэргүүлэх менежер Д.Даваа, Уулын хэсгийн дарга Д.Уламмандах, Тэргүүлэх маркшейдер Д.Эрдэнэтүлхүүр, Тэргүүлэх геологич Б.Ганбат нар болон  Баяжуулах фабрикийн хэсгийн дарга Ц.Намжилдорж, зөвлөх инженер Д.Оюунцэцэг, Авто тээврийн байгууллагын цахилгаан механик П.Баатарсүрэн нарын ахмад, тэргүүний төгсөгчид ажил амжилтаараа үйлдвэр хамт олноо манлайлан ажиллаж байгаа юм.    

            ШУТИС-ийн ГУУИС-ийн эрдэмтэн багш, төгсөгчдийн уулзалт зөвлөлгөөнд “Эрдэнэт”-ийн их бүтээн байгуулалтын эзэд, уул уурхайн үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан 23 багш, эрдэмтнийг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн тушаалаар “Хөдөлмөрийн алдар” хүндэт тэмдгээр шагнасан. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ойрын зорилт, хөгжлийн чиг хандлага сэдвээр Геологи маркшейдерийн хэлтсийн дарга М.Дамдинсүрэн, Хөгжлийн хэлтсийн дарга Х.Владимир нар илтгэл тавилаа. “Эрдэнэт” үйлдвэрийг 2015-2025 онд хөгжүүлэх концепцийг боловсруулсан. Гол чиглэл нь хаалт-хөгжлийн менежментийг боловсруулж, сан бүрдүүлэх, үйлдвэрийн насыг уртасгах геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх гэдгийг илтгэлдээ онцолсон. Тус үйлдвэр цаашид 36-41 жил ажиллах нөөцтэйг өнөөдрийн түвшинд хийж байгаа геологи хайгуулын ажлын үр дүнд тогтоогоод байгаа юм. Цаашид ч нөөцийг нэмэгдүүлэх судалгаа, хайгуулын ажил хийгдэнэ.

ШУТИС-ийн эрдэмтэн багш, төгсөгчдийн зөвлөлгөөн нь Монгол улсдаа анхны бөгөөд ач холбогдол өндөр болж байгааг оролцогчид дүгнэлээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг амжилттай удирдаж, цаашдын хөгжлөө шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлон ажиллаж байгаа үе үеийн төгсөгч, шавь нараараа бахархаж байгаагаа эрдэмтэн багш нар нь илэрхийлсэн. Тус зөвлөлгөөнийг санаачлан зохион байгуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %