“Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын санаачилгаар “Сэтгэлгээний хувьсгал” соён гэгээрүүлэх лекц Уурхайчин соёлын ордонд саяхан зохион байгуулагдсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөх, Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ж.Цогтсугар уг лекцийг Орхон аймгийн иргэдэд хүргэсэн. Лекц сонсгох үйл ажиллагааг Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, түүний хэлтэс, агентлагууд, Баян-Өндөр сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 186-р анги, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдэнэт ДЦС”, “Эрдэнэт-Булганы ЦТС” ТӨХК зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжиж хамтран ажилласан байна.
Энэ үеэр Орхон аймагт Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн салбар байгуулагдаж, тэргүүнээр нь Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Улаанхүү, гүйцэтгэх захирлаар нь М.Хатанзориг нар сонгогджээ.















