Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

      Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотноо гурав дахь удаа зохион байгуулагдана. 1986, 2003 онуудад тус тэмцээнийг Эрдэнэтэд зохион байгуулж байв. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит болж буйгаараа онцлогтой гэж тэмцээний зохион байгуулагчид хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Тус үйлдвэрийн 40 жилийн ой угтсан ажлын хүрээнд зохиогдох томоохон үйл ажиллагаа энэхүү тэмцээнээр эхэлж байгааг мөн тодотгов.  Мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн Спорт ордны захирал, зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ш.Даваахүү, Монголын Чөлөөт Бөхийн Холбооны менежер Б.Эрдэнэбаатар, Ерөнхий шүүгч Ю.Батсайхан нар хийж, энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог, бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
     Эрэгтэйчүүдийн дөч дэх, эмэгтэйчүүдийн арван зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаанд Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумьяабазар, БСШУЯ-ны Биеийн тамир спортын газрын дарга Л.Чинбат, Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч  Ц.Дамдин, Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт З.Ойдов, Алдар спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын чөлөөт бөхийн зүтгэлтэн, нэрт тамирчид оролцох аж.  Тэгвэл тэмцээнд Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, дэлхийн аварга П.Орхон, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нарын тив дэлхийд алдар нэрээ дуурсгасан чөлөөт бөхийн энэ цаг үеийн нэрт тамирчид  барилдана.  
     Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын 20, улсын зэрэглэлтэй хорь гаруй нийт 44 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг дэнслэх юм. Өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээн 7 жинд өрсөлддөг байсан бол энэ удаа 10 жинд барилдах болсон байна. Мөн барилдааны формат өөрчлөгдсөн,  шинэ дүрмийн дагуу болох гэж буй анхны тэмцээн юм. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт клуб тус тэмцээнийг хамтран зохион байгуулж, Эрдэнэтчүүддээ чөлөөт бөхийн тэмцээнийг төрөлх хотдоо үзэх боломж олгосонд талархаж байгаагаа зохион байгуулах комиссын зүгээс хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийллээ. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ны өдөр Хангарьд паласт эхэлнэ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %