Т.БАРС: Хүч хөдөлмөр, оюун ухаанаа нэгтгэн удирдлага хяналтын систем бүтээлээ

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт  залуус шинээр удирдлага хяналтын систем хийж  суурилуулжээ. Энэ  тухай Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн инженер Т.Барстай ярилцлаа.

-Хяналтын систем суурилуулах ажил хэзээ эхэлсэн бэ?
-Зургадугаар сараас эхэлсэн. Шүүн хатаах хэсгийн операторын өрөөнд удирдлага хяналтын систем суурилуулах ажлыг тус хэсгийн цахилгаанчид,  манай хэсгийн  инженерүүд  хамтран эхлүүлж, зургаан сарын турш ажиллаж, шинэ оны босгон дээр  суурилуулж дууслаа.

-Энэ хүрээнд ямар ажил хийсэн бэ?
-Удирдлагын гурван  шкафыг “Siemens” фирмийн контроллертой цахилгаан аппаратаар тоноглон угсарч, ШХХ-ийн 60 гаруй тоног төхөөрөмжийг холбосон.  Мөн үйлдвэрлэлийн технологийн процесст оролцож буй төхөөрөмжүүдийн зургийг “WINCC” программ хангамж дээр зурж, удирдлага хяналтын программ бичин, цаг хугацааны мессеж архив үүсгэж, зарим тоног төхөөрөмжийн хугацааны графикийг гаргадаг болгосон.

-Та бүхэн үндсэн ажлынхаа зэрэгцээ үүнийг гүйцэтгэсэн үү?
-Тиймээ. Энэ системийг суурилуулахад ажлаа зохицуулах шаардлага гарсан.  Зарим амралтын өдрүүдэд ажиллаж,  боломжгүй үед  дуудлагад орос мэргэжилтнүүдээ явуулах,  зарим инженерийн ээлжийн амралтыг  хойшлуулах зэргээр зохицуулалт нилээн хийсэн.  Ингээд бид хамтын хүч, сэтгэлээ нэгтгэснээр  төлөвлөсөн хугацаандаа энэ томоохон ажлыг амжилттай дуусгалаа.  Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн шинэчлэлд санаачилгатай оролцсоор ирсэн түүхийг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна.

-Удирдлагын хяналтын систем суурилуулсны ач холбогдлыг хэлнэ үү?
-Технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн бүх  өгөгдөл  ил  харагдана. Тоног төхөөрөмжүүдийн  ажиллаж буй төлөв, ачаалласан байдал, залгаж, салгасан хугацаа, хэр бүтээмжтэй  ажилласан болох нь тодорхой харагдана. Технологийн процесс болон бусад үзүүлэлтийг   дэлгэц дэх  графикаар харуулснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихад чухал ач холбогдолтой юм. Цаашид үндсэн тоног төхөөрөмжид ямар маркийн тоноглол  хэзээ тавигдсан, хэдэн цаг ажилласан, гарсан  саатал, сул зогсолт, эрчим хүчний хэрэглээ  гэх мэт өгөгдлийг цуглуулж анализ хийх программ болох юм.

-Өмнө нь ийм систем байсан уу?
-Шүүн хатаах хэсэгт энэ программ дээр хийсэн  үндсэн тоног төхөөрөмжийн анхны хяналтын систем юм. Бутлан тээвэрлэх хэсэгт хяналтын алсын удирдлагын систем байдаг. Үүнээс санаа авсан.  Удирдлагын  ямар ч шахалтгүйгээр өөрсдийн чин хүслээр шинэ оны  өмнө энэ системийг хийж дуусгасандаа  бид баяртай байгаа. Системд шаардлагатай  зарим материалыг  дотоод нөөц бололцоогоо ашиглан хийсэн. Өөрсдөө худалдаж авсан зүйл ч бий. Дэлгэц, компьютер зэргийг Хангамжийн хэлтсээр захиалж авсан.

-Хяналтын  системийг хийхэд дэмжиж тусалсан хүмүүс бий байх?
-Тийм ээ.  Энэ ажлыг санаачилсан  Шүүн хатаах хэсгийн ахлах цахилгаанчин Я.Мягмарсүрэнд болон бидний ажлыг дэмжсэн Баяжуулах үйлдвэр,  Шүүн хатаах хэсгийн  удирдлагууддаа мөн Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаныхандаа баярлалаа. Гол ажлыг нугалсан Г.Түвшин инженерийн мэдлэг, ур чадвараар бахархаж байна.

-Цаашид  энэ төрлийн ажил хийх үү?
-Энэ нилээд томоохон ажил болохоор бид инновацийн  төсөл хэлбэрээр хэрэгжүүлэхээр шийдсэн. Үндсэн тоног төхөөрөмжийн  удирдлага хяналтын систем хийх ажлыг Баяжуулах үйлдвэрийн гол хэсгүүдэд  үргэлжлүүлэн хийж, дэвшилтэт технологиор тасралтгүй  сайжруулахаар  төлөвлөж  байна.


Я.ЭНХТУЯА

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %