Эрдэнэт үйлдвэр баярын өдрүүдээр ХАБЭА-н зөрчилгүй, хэвийн ажиллаа

     Өнгөрсөн өдрүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо  сэргээсний баяр болон шинэ жилийн баяр тохиосон. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын нийтээр тэмдэглэх баяр, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч, 12-р сарын 29 болон 1-р сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Цахилгаан цех, Дулаан цахилгааны төв, Холбоо мэдээлэл техник автоматжуулалтын цех, Геологи хайгуулын анги, Тээвэр ложистикийн алба зэрэг 17 цех, нэгжийн ажиллагчдыг бүх нийтийн амралтын өдрөөр ажилласанд тооцсон байна. Мөн бүтцийн нэгжүүд болох цех хэлтсүүдийн  дарга нарт баяр амралтын өдрөөр ажиллагсдын тоог багасгаж, мэргэжлийн сургалтанд ажилчдыг хамруулахгүй, оюутан сурагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэхгүй байхыг үүрэг болгосон. Эдгээр өдрүүдэд үйлдвэрлэлийн бүсэд Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг баримталж, осол авааргүй ажиллалаа гэж  ерөнхий диспетчер Ж.Мөнхбат  онцлов.
     Өнгөрөгч 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хүдэр олборлох, боловсруулах, баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлж, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн. Үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчилж, уулын ажлын гол хөдөлгөгч хүч болох бульдозер, автогрейдер, авто ачигч тус бүр нэг, 130 тонны даацтай өөрөө буулгагч Белаз гурав, ус тээврийн Белаз хоёр, хүн тээврийн автобус зургааг худалдан авч, баяжуулах үйлдвэрийн хоёр тээрмийг шинэчлэх гэрээ байгууллаа. Дулааны цахилгаан станцыг 48 мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажил бүрэн дууссан бөгөөд Засвар механикийн заводод Liebherr-944 экскаваторын 18 м кубийн багтаамжтай шанагыг үйлдвэрлэсэн юм. Үйлдвэрийн 40 жилийн ой тохиох ирэх жилдээ бизнес төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр нь биелүүлж, 36 сая тонн хүдэр олборлох зорилго тавьж буйг албаны хүн ярилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %