“Эрдэнэт” үйлдвэр "ЭНТРЕПРЕНЕР-2017" шагнал хүртэв
Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай. Өнгөрсөн даваа гарагт "Энтрепренер-2017" шагнал гардуулах ёслол болж, “Эрдэнэт” үйлдвэр оны онцлох аж ахуйн нэгжээр тодров. Шинэ зүйлийг санаачилж бизнесийг өргөжүүлснээр эдийн засгийг тэлэх боломж бүрдүүлдэг хэсгийг энтрепренер гэж нэрлэдэг. Энэ удаа "Энтрепренер" шагналыг бизнесийн бурхан Меркури хөшөөгөөр төлөөлүүлжээ. Энэхүү хүндтэй шагналыг АПУ, Сүү ХК, ХААН, Голомт банк, Энержи Ресурс, Номин Холдинг, Тэсо Корпораци, М Си Эс Кока Кола ХХК, Гоёл кашмер зэрэг 48 компани хүртлээ.
М.ОД
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















