Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг энэ сарын 25-ны өдөр буюу Уурхайчдын баярын өдөр улс даяар тэмдэглэлээ. Ойн үйл ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 250 гаруй ажилтнуудыг 95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулав. Монгол орны хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа олон мянган уурхайчдын төлөөлөлд ийнхүү уг “Хүндэт тэмдэг”-ийг хүртээсэн байна.
20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон ирэх онд дөчин жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү үйл явдлын өмнө Уул уурхайн салбарт ажиллагсдын ажил бүтээлийг үнэлж буйд талархсанаа олон уурхайчид илэрхийллээ.















