Уурхайчин соёлын ордноос жил бүр зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам 25 дах жилдээ уламжлал болгон явагдлаа. Тус сүлд модны наадамд Уурхайчин соёлын ордны сонгодог бүжгийн дугуйлангийн багш болон сурагчид оролцон тоголж Щелкунчик бүжгэн жүжгийг толилууллаа. 2017 оны 12 дугаар сарын 16,17-нд нийт 4 удаагийн тоглолт тоглогдож амжилттай өндөрлөлөв. Тус наадамд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын 2000 хүүхэд оролцож, өвлийн өвгөний бэлэг гардан авлаа.
Харшийн сүлд модны наадмыг монгол төдийгүй орос хүүхдүүд үздэг болохоор тус наадмыг интернационал ёолк гэж мөн нэрлэдэг байна. Жил бүр хүүхэд багачуудын үзэх, сонсох дуртай үлгэрээс сэдвэлж бүжгэн жүжгээ дэглэдэг талаар найруулагч Д.Одончимэг онцолж байлаа.


















