“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан хаалтын баярын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр баярын жагсаал, урлагийн тоглолтын дараа 2017 онд тус бүр гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууцны түлхүүр гардуулан өглөө. Тодруулбал, Гурван ихэр хүүхэд төрүүлсэн Г.Бадамханд болон түний гэр бүлд АЗДТГ-аас “Lux Apartment”орон сууцны байранд 2 өрөө байр, Б.Солонго түүний гэр бүлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм.
Мөн БОАЖГ-аас Лампан импра туяаны цахилгаан халаагуураар гэр хорооллын 30 өрхийг хангалаа. Түүнээс гадна “Залуучуудын бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэгч 2 иргэнд нийтдээ 10 сая төгрөг, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 6 иргэнд нийтдээ 18 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 4 иргэнийг байнгын ажлын байранд зуучиллаа. А.Амарын талбайд “3 бүдүүн”, “Сүнс” хамтлагийн тоглолт 21 цаг хүртэл үргэлжилж, ёслолын буудлага болсноор баярын үйл ажиллагаа албан ёсоор дууссан юм.















