Дэлхийн зах зээлд зэсийн өнөөдрийн үнэ 5390 ам.доллар тонн байна. Үнэ энэ түвшинд байвал “Эрдэнэт” үйлдвэр 200-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана. Тус компани хямралын эсрэг төлөвлөгөөний дагуу үнийг 5500 ам.долларын түвшинд тооцож, тодорхой зардлуудыг 20 хувиар бууруулсан. Цаашид үнэ буурах төлөвтэй байна гэж судалгааны байгууллагууд дүгнэж байгаа. Тэгвэл энэ нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэр орон тоогоо цомхотгох уу? Зэсийн үнийн урамшуулал, 2014 оны ажлын үр дүнгийн урамшуулал цалин олгогдох уу? Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатараас тодрууллаа.















