11 дүгээр сарын сүүлээр зэсийн үнэ дунджаар 6830 ам.доллар/тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 32 ам.доллараар өндөр байна.
Оны эхнээс зэсийн үнэ дунджаар 6105 ам.доллар/тонн байгаа нь 2016 оны дундаж үнэтэй харьцуулахад 1233 ам.долл/тн-оор өссөн үзүүлэлттэй байна.
Aм.долларын ханш чангарсантай холбоотойгоор 11 дүгээр сарын дунд үеэр зэсийн үнэ 6800 ам.доллараас доош буурсан бол ам.долларын ханш эргэн суларч зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд 6900 ам.долларыг давж өслөө. Үүний зэрэгцээ өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гаригт Чилийн Escondido уурхайн ажилчид хөдөлмөрийн гэрээний асуудлаар маргаан үүсгэх магадлалтай байгаа мэдээлэл цацагдсан нь үнэ өсөхөд зарим талаар нөлөөллөө гэж шинжээчид мэдээлж байна.
















