Орхон аймагт гурван сая дахь иргэнтэй чацуу 9 хүүхэд мэндэлжээ
Зургийн тайлбар: Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх Г.Баясгалан, Э.Лхагвадулам нарын гэр бүлд баяр хүргэлээ
Монгол улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд мэндэлж, түүний чацуутан болсон. Тэдгээр хүүхдийн нэрсийг Үндэсний статистикийн хорооноос зарлалаа. Орхон аймагт гурван сая дахь иргэнтэй чацуу 9 хүүхэд мэндэлсэн байна. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 8:27 цагт Монгол улс гурван сая дахь иргэнтэй болсон. Э.Монголжин 73 дахь төрөлтөөр мэндэлсэн бол энэ өдрийн хамгийн анхны иргэн 00:00 цагт Увс аймгийн Цагаанхайрхан суманд Н.Энхтөр, Р.Хосбаяр нарын гэр бүлд төржээ. Харин Орхон аймагт энэ өдрийн хамгийн анхны иргэн 00:22 цагт Ө.Санчир, Б.Ариунтуяа нарын гэр бүлд төрсөн байна. Чацуутнуудын дунд ихэр төрсөн тохиолдол гурав бүртгэгджээ. Эхний ихрүүд АНУ-д 01:22 цагт мэндэлсэн бол дараагийн ихрүүд Налайх дүүрэгт 21:02 цагт мэндэлж, гурав дахь ихрүүд Сүхбаатар дүүрэгт 08:56 цагт мэндэлж эх орныхоо иргэдийн тоог нэмжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















