Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн дүн 11 сарын эхний 20 хоногийн байдлаар гарчээ. Энэ хугацаанд хоёроос бусад үзүүлэлтүүд давж биеллээ. Тухайлбал, цаг агаарын байдлаас шалтгаалан уулын цул гаргалт, хөрс хуулалтын үзүүлэлт бага зэрэг тасралттай байгааг Үйлдвэрлэлийн хэлстээс мэдээлэв. Гэвч үлдэж буй хугацаанд дээрх үзүүлэлтийн төлөвлөгөөг нөхөж биелүүлэх боломжтой аж. Мөн Баяжуулах үйлдвэрийн хувьд Нунтаглан баяжуулах хэсгийн 3-р тээрмийн засварын ажил ид өрнөж байна. Энд тээрмийн хуягийг бүрэн солих ажил хийгдэж байгаа бөгөөд хоёрдугаар тээрмийн конвейрийн редукторыг солих ажил хийгдэж дуусчээ.















