Машин үйлдвэрлэгчдийн баяр, Механик цехийн 40 жилийн ойг тохиолдуулан Засвар механикийн заводын гүүрэн кранчдын дунд ажил мэргэжлийн уралдаан боллоо. Уралдаанд 10 залуу кранч ур чадвар, онолын мэдлэгээ сорьсноос нэгдүгээр байрт Механик цехийн Б.Болд-Эрдэнэ шалгарч, Цутгуурын цехийн Б.Ням-Эрдэнэ, Г.Аззаяа нар удаах байруудыг эзлэв. Кранчдын ур чадварыг бортгонд ачаа хийх, хонгилоор ачаа тээвэрлэх, шон сүлжих, тэмдэгт байн дээр ачаа байрлуулж сорьсон бол онолын мэдлэгийг тестээр шалгав. Уралдааны эхний байруудад шалгарсан кранчдыг ЗМЗ-ын өөрийн бүтээгдэхүүн болох Зэс өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Тэмцээний шүүгчээр Цутгуурын цехийн механикч С.Эрдэнэт-Алтай, Механик цехийн ахлах механикч С.Буяндэлгэр, механикч П.Бүрэнцогт, Засвар угсралтын хэсгийн дарга Н.Мэндбаяр нар ажиллалаа.
М.ОДГЭРЭЛ















